Нийгмийн
Халагдсан хамгаалалтын ажилтан нь Богд уулнаас их хэмжээний самар бэлтгэжээ

Богдхан уулын Түргэний аманд хууль бусаар дөрвөн тонн самар түүлгэж, үүнийгээ дамлан зарах гэж байсан үйлдлийг таслан зогсоолоо.
Тодруулбал, өчигдөр /2022.09.01/ хяналт шалгалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд өмнө ажиллаж байгаад ажлаас халагдсан албан хаагч самрын наймаачидтай үгсэн хуйвалдан, удаа дараагийн үйлдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг нь тогтоож, холбогдох газарт нь шилжүүллээ.
Тус хамгаалалтын захиргааны даргын удирдамжийн хүрээнд Байгаль орны Хяналтын улсын байцаагч нар байнгын хяналт шалгалт хийж байгаа юм.
Хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 10-наас түүж бэлтгэх боломжтой бөгөөд ингэхдээ ААН, иргэд холбогдох зөвшөөрлийг авч зөвшөөрсөн хэмжээгээр бэлтгэх боломжтой.
Б.БАЯРТ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ланд унасан өлбөн новшнууд монголоор дүүрэн бна даа хүний шунал ихэдвэл шулам болноо гэж