НИЙГЭМ

Нягталъя: "Ковид"-оос хойш Бээжин рүү огт нисээгүй, тийз нь 10 саяд хүрээгүй

Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийз 10 сая төгрөгт хүрсэн гэх зураг бүхий мэдээлэл цахим орчинд түгээд буй. Бид уг мэдээллийг эш үндэстэй, үнэн бодит эсэхийг нягталлаа.

Сошиалд түгж буй эл зураг нь Nisleg.mn сайтын хэсэг байгаа юм.

"Нягталсан нь", нэг: Nisleg.mn сайт руу орж, есдүгээр сарын 7-ны өдөр Бээжин рүү нислэг товлогдсон эсэх, үнэхээр ийм үнэтэй байгаа эсэхийг харлаа. Ингэхэд тухайн өдөр ямар ч нислэг товлогдоогүй байв.

"Нягталсан нь", хоёр: Nisleg.mn сайтын лавлах дугаар руу залгаж, сошиалаар яваад буй зураг эвлүүлэг үү, эсвэл үнэхээр нислэг товлогдоод дүүрсэн үү гэдгийг тодруулав.

Ингэхэд "БНХАУ-ын хил хаагдсанаас хойш өнөөдрийг хүртэл Бээжин рүү нэг ч нислэг хийгдээгүй. Сошиалд түгээд буй тэр зураг бол худлаа үнэ. Сайт шинэчлэл хийх үед ийм алдаатай үнэ, нислэгийн мэдээлэл гарч ирсэн байх. Түүнээс Бээжин рүү нэг ч нислэг товлогдоогүй, огт хийгдэхгүй байгаа" гэдэг мэдээллийг өглөө.


Үүний дараа БНХАУ руу явж сурах оюутнууд чухам хэзээний нислэгээр явах боломжтой буйг тодрууллаа. Ингэхэд:

  • МИАТ есдүгээр сарын 8, 11, 17, 18, 22, 25, 29-ний өдрүүдэд Гуанжоу хот руу нислэг үйлдэх аж. Гэхдээ визтэй хүмүүс л явах боломжтой байх нь. Тус компани БНХАУ-ын хил хааснаас хойш тийш нэг ч нислэг үйлдээгүй. Энэ оны долоо, наймдугаар сард Гуанжоу руу тус, тус нэг нислэг үйлджээ. Нэг талын тийз 2.2 сая төгрөгийн ханштай байна.
  • "Аэро Монголиа" есдүгээр сарын 23-нд Хөх хот руу ганцхан удаа нислэг үйлдэх аж. Мөн визтэй хүмүүс л явах боломжтой ба нэг талын нислэгийн тийз 3.2 сая төгрөг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хүмүүс ийм ёс суртахуунгүй байгууллагын нэр хүндэд халдсан худлаа мэдээлэл тараахаа болих хэрэгтэй шдэээ

Зочин
Зочин

ийм худлааа мэдээлэл тараадаг гаруудад арга хэмжээ авах нь зүйл ёсны хэрэг шүү

Зочин
Зочин

Humuusiig buur shulj baudag horvoo yumaa

Зочин
Зочин

Заааа бас арай2 Бээжин ороход 10 сая ч гэх шиг ийм хуурамч мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндийг унагаадаг гаруудад арга хэмжэ авдаг байх хэрэгтэй

Зочин
Зочин

Arai heterneeeeeeeeee

Зочин
Зочин

yg todorhoi alban esnii medeeleld itgej baigaarai manaihaaan

Зочин
Зочин

Хөххот ороход 3 сая гаран болдог болоо юу, арай дэндэнээ

Холбоотой мэдээ

Back to top button