Сурталчилгаа

"Шинэ яармаг" цогцолбор хороолол шинэ жишгийг тогтоов

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотноо орон сууцны барилгын цөөнгүй төсөл хэрэгжиж, хүн амын төвлөрөл улам бүр нэмэгдсээр байна.

Үүнтэй зэрэгцэн хотын дэд бүтэц, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбайн хомсдол хотод маань нийгмийн олон асуудлыг үүсгэх болсон. Өөрөөр хэлбэл аливаа орон сууцны хороолол, хотхоныг дагаад хамт байгуулагдах ёстой олон зүйл орхигдсоны нэг нь сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж юм.

Харин өнөөдөр буюу хичээлийн шинэ жилийн баярт өдрөөр хотын сургууль, цэцэрлэгийн тулгамдсан нөхцөл байдлын эсрэг хувийн хэвшлийн компани анх удаа том алхам хийж шинэ жишгийг тогтоолоо.

Хотын шинэ суурьшлын бүсэд байрлаж буй "Шинэ Яармаг" цогцолбор хороолол нь оршин суугчдын санал хүсэлт, ая тухыг харгалзахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн компанийн эзэмшлийн газар, дэд бүтцээ нийслэлд үнэгүй өгөхөөр болжээ.

Ингэснээр шинэ суурьшлын бүс дэх эрүүл тэгш хөрсөнд Улсын цэцэрлэг сүндэрлэх суурь нөхцөл бий болж байгаагаараа онцлогтой юм.

Өмнө нь хувийн хэвшлийн компани улсын цэцэрлэг, сургуульд зориулан газар болон дэд бүтцээ үнэгүй өгч байсан тохиолдол байгаагүй бөгөөд "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын хувьд өөрийн компанийн эзэмшил газартаа хамгийн чанартай дэд бүтцийг өөрийн хөрөнгөөрөө байгуулж байжээ.

Ийнхүү тэдний санаачилгаар шинэ суурьшлын бүсэд орчин үеийн шийдэл бүхий Улсын цэцэрлэг баригдах баярт түүхэн үйл явдал тохиож байна.

Хувийн хэвшлийн байгууллага тэр дундаа барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд сургууль, цэцэрлэгийн асуудалд хэрхэн хувь нэмрээ оруулж, хамтарч болохыг үлгэрлэн харуулсан "Шинэ Яармаг" цогцолбор хороолол төслийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

ЭХ СУРВАЛЖ: Шинэ яармаг цогцолбор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Өдрийн мэнд жишиг тогтоох нь маш зүйтэй.анх Дэмжиж байна.УБ хот байгуулагдахад ямар сайхан эмх цэгцтэй цэвэрч хот босгосон гээч өвөг дээдэс төрийн удирдлага,түүн шиг одоогийн нөхдүүд бүх компани цогц шийдэлийг хамтдаа 40,50 мянгат 3,4 дүгээр хороолол шиг иж бүрэн зайтай цогцолбор босгох нь зүйтэй.

Зочин
Зочин

Гоё байр шүү

Зочин
Зочин

баярлаад юу байна анх газараа хувиарлахдаа тооцоолох үүрэгтэй газрын �##�ба биз дээ төрийн арчаагүй царай

Зочин
Зочин

yasan hugjiliin banknaas hulgai hiij shorond orj jishig togtoogoo yu

Зочин
Зочин
Reply to  Зочин

Har energytei erguu m#l be.

Зочин
Зочин

barigdah surag ni bayart yil yavdaluu te, м�##�нууд, хэдэн төг энэ саят д өгөө вэ тэмбүү чинь

Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат

Нөгөө муулаад байдаг, ерөнхийлөгч асан Х. Баттулгын зөвлөхийн �##�дарт Хөгжлийн банкнаас зээл авсан ШИНЭ-ЯАРМАГ төсөл үү?! Ухамсартай хүмүүс өөр юм аа ..ккк

Харх
Харх

ЖЕНКО тэргүүтэн луйварчид ХБ-ны дээрмээ ингэж. цайруулж байгаам байхдаа

Зочин
Зочин

Женко ГХЯ-ны газрыг дээрэмдэж аваад, хөгжлийн банкнаас зээл аваад, эргэн тойрон улсын төсвөөр спортын т�##�бай бариулчихаад юу хуцаад байгаа юм бэ.

Зочин
Зочин

Женко ГХЯ-ны газрыг дээрэмдэж аваад, хөгжлийн банкнаас зээл аваад, эргэн тойрон улсын төсвөөр спортын т�##�бай бариулчихаад юу хуцаад байгаа юм бэ.

Зочин
Зочин

Женко луйварчин хулгайч хэзээч олигтой пм хийхгүй

Жаки
Жаки

ОК

Zochin
Zochin

Ugasaa hezee huviin hevshil ulsad gazraa unegui ugj bsin? ene chin uneheer l shine jishig bolson bnshd. Zarim zuv uil yvdald bayrlaj surmaar ym

Last edited 3 Он Өмнө by Zochin

Холбоотой мэдээ

Back to top button