З.Шинэчагтга: Айх зүйл алга. Э.Цэндбаатар мөнгөний төлөө тулалдаж байгаа

Холимог тулаанч Э.Шинэчагтга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар есдүгээр сарын 09-нд 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдана.
Тэгвэл тэд дөнгөж сая /2022.09.03/ 20.30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тулааныхаа өмнөх “Face off time” уулзалтыг хийж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр З.Шинэчагтга: “Рингэн дээр үзэх гээд бүх зүйлээ бэлдчихсэн болохоор өөдөөс нь харахад сонин л байдаг юм байна. Тулааны спорт мөнгөтэй салшгүй холбоотой. Бид мөнгөний төлөө өөрсдийгөө бэлдэж, энэ хүртэл олон ялалтыг авч чадсан нэгнээ үнэлэх нь зүйтэй гэж үзсэн. 600 саяар тоглоё гэж би хэлсэн. Э.Цэндбаатар хүлээж авсан. Есдүгээр сарын 09-нд энэ нөхөртэй өөрийнх нь спортоор үзэхэд айх зүйл алга. Намайг урж тасдана л гээд байгаа. Өмнө нь нэг үзэж байсан, намайг сүртэй зодож чадаагүй шүү дээ. Э.Цэндбаатарын хувьд мөнгөний төлөө тулалдаж байгаа юм шиг байна лээ. Надад харин амжилт нь хэрэгтэй” хэмээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
shinee yalnaa chi
Шинэчагтага чи Эр хүн шиг байгаа ч Чамайг хий хоосон Сүржин алиа гар гэдгийг бүгд мэдий ш дээ
Өөрөө юуны төлөө тулалдаж байгаа юм бол хөөрхий
Тамирчид ийм даруухан байх нь зөв шүү. Амжилт хүсэе.