Д.Анар найзынхаа заан цолны мялаалга барилдаанд түрүүлэв

Улсын заан Д.Анар найзынхаа заан цолны мялаалга барилдаанд түрүүлжээ. Тодруулбал, Ардын Хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадамд долоо даван шөвгөрч Монгол Улсын Заан цол хүртсэн Бердимуратын Серикийн ЗААН цолны мялаалга барилдаан Баян-Өлгий аймагт өчигдөр /2022.09.03/ болж өндөрлөлөө.
Мялаалга наадамд улсын заан Д.Анар, улсын харцага Н.Батзаяа, О.Мөнх-Эрдэнэ, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Баатарцол, Д.Цэрэнтогтох, А.Давааням, Б.Түвшинтөгс нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодогложээ.
Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Доржийн Анар түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэсэн байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат улсын өсөх идэр начин Нурланы Мустафа, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс нар их шөвгөрсөн аж.
Ташрамд дурдахад, улсын их баяр наадмын бөхийн барилдааны долоогийн даваанд улсын харцага цолны болзол хангасан улсын начин Б.Серикийг улсын заан Д.Анар амлан авч элэг бүсээ тайлж, тахимаа өгснөөр улсын заан цол хүртсэн. Тэд олон жил нөхөрлөж буй найзууд юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Найрааны зааны найр
Баян Өлгийнхөн нарийндаа хатсан хүнд юм өгч чаддаггүй улс даа. Заандаа юу өгсөн бол, ганц өрөө байр машин тэрэг ч байхгүй . Тэрбайтугай өчнөөн хүний амь аварсан эмчээ хөдөлмөрийн баатар болоход амбаар ч байхгүй ямбий приус ч байхгүй байсан даа
Өлгийчүүддээ баяр хүргэе.
Баян-Өлгийчүүддээ баяр хүргьэ
Сайхаан сайхан, амжилт хүсье.
Эр бяр хүч чадалд нь баяр хүргэе.Хүн болгон хүсээд ч заан болохгүй э
Анар монгол наадмыг найз нөхдийн тоглоом болглсон. Чам шиг новш үхвэл таарна. Та нар Гарьд магнай киног үз
чи өөрөө өнөө мөдгүй үхнэ бх шүү
Луйвар найраа новшийн бүхэн дүүрсэн Монгол үндэсний бөх устсан
Найз Нөхрийн жудаг гэгч чинь цол хэргэмээс илүү байдаг юм байна шүү.
Анар Серик хоёрын хувьд илүү юм яриад хэрэггүй байхаа хө.
Тэр Гарьд магнай чинь хүн зохиосон л Кино шүү дээ.
Найз нөхдийн нөхөрлөл эв түнжин жудаг сэтгэлийг зохиодогүй юм байна.
Баян Өлгийчүүдэд баярлалаа. Сайхан л мялаалга наадам зохион байгуулсан байна.
Сур харваачаа хүртэл орхисонгүй сайхан наадам хийж сайн ч мялааж байна.
Бусад аймагууд Баян Өлгийнхөнөөс жишээ авч сурчидаа анхаарч баймаар юм байна
Анар Серик хоёр залууд амжилт сайн сайханыг ерөөе.
Найз нөхөд андийн журам мөнхөд орших ёстой.
Баян-Өлгийчүүд харин ч сайхан шинэ жишиг тогтоосон байна. Баяр хүргэе. Сайн барилдсан бөхөд заавал байр , машин өгдөг гэсэн утгагүй зүйл тогтоод байсан юм. Зөндөө сайхан мал, чамгүй их мөнгө цуглуулаад өгч, түмний хишиг хэзээ ч багадахгүй Дүү хүү цаашид сайхан барилдаж, том цолонд элдэв найраагүй хүрээрэй. Чи чадна.