Статистик: Гадаад валютын нөөц жилийн дотор бараг хоёр дахин багасжээ
Монголбанкнаас зарласан хамгийн сүүлийн буюу 2022 оны долдугаар сарын статистикээр гадаад валютын албан нөөц 2.8 тэрбум ам.доллар байна. Харин өмнөх оны мөн үед 4.6 тэрбум байжээ. Өөрөөр хэлбэл гадаад валютын нөөц нэг жилийн дотор бараг хоёр дахин буурсан байна.
Хавраас эхлэн валютын нөөц багассан тул арилжааны банкнууд ам.долларын гүйлгээндээ хязгаар тогтоосон нь томоохон ААН-үүдийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулаад байв. Энэ асуудал зуны турш намдсан ч хүндрэл арилаагүй хэвээр буйг статистик баталж байна. Угтаа УИХ-аас үнэ тогтворжуулах агуулгатай хуулийн төсөл батлахдаа гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ тусгасан. Гэвчиг үр дүн бага харагдах юм.
Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сард 3.3 сая ам.доллар байсан нөөц сар бүр тогтмол буурчээ. Улмаар:
- Тавдугаар сард 3.1 тэрбум
- Зургадугаар сард 3 тэрбум
- Долдугаар сард 2.8 тэрбум ам.доллар болжээ.
Үүнээс УИХ-аас баталсан хууль хийгээд Монголбанк, Сангийн яамнаас авч хэрэгжүүлсэн бодлого валютын нөөц нэмэгдүүлэхэд бодит үр дүн багатай байсныг харж болно. Энэ оны эхнээс хойш тогтмол уруудсан энэ статистик цаашид дорвитой арга хэмжээ авахгүй бол намар, өвлөөс эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх дүр зургийг харуулж байна.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар "аймааар" статистик вэ, 4.6-гаас хоёр дахин буураад 2.8 болцон байна шдээ 😛