"Улаанбаатар" багтай үндсэн хэсэгт тоглохоор болсон "Gatineau" гэж ямар баг вэ

Энэ амралтын өдрүүдэд Канадын Монтреал хотноо ФИБА 3х3 улирлын зургаа дахь их дуулгын тэмцээн болно. "Улаанбаатар ММС Энержи" тус тэмцээний D хэсэгт Австрийн шигшээ Венна, Урьдчилсан шатнаас шалгарсан багуудтай нэг хэсэгт багтаад байна. Их дуулга 2022 оны есдүгээр сарын 03-нд шилжих шөнө болох юм.
Тэгвэл "Улаанбаатар" багтай үндсэн хэсэгт тоглохоор болсон "Gatineau" гэж ямар баг вэ
Тэд бол 3х3-ын хувьд туршлага багатай ч ур чадвар өндөртэй тамирчид юм. Хамгийн ахмад тоглогч Освалдо 39 настай, Бусад тоглогчид 25-аас доош насныхан. Залуус Канадын Чарлетоны их сургуулийн шигшээ багт хамтдаа тоглодог байсан юм.
Багийн бүрэлдэхүүний талаар товчхон мэдээлэл хүргэе
- Туршлагатай дайчин Osvaldo Jeanty хувьд Германы лигийн аварга бөгөөд 3х3 төрлөөр 2015 оны Мексикийн Их дуулгад Оттава багаас оролцож долоодугаар байрт орж байжээ.
- Alain Louis хувьд оролт сайн хийдэг, хүчтэй учир контакттай довтолгоо төгсгөх чадамж өндөртэй тоглогч харагдлаа. Түүний хувьд Канадынхаа лигийн Black Jacks багаас тоглодог бөгөөд “Бүх одод” тоглогч юм байна.
- Anthony Tsegakele төрсөн хотынхоо 3х3 багт багтаж тоглож байна. Нуруулаг шидэлттэй тоглогч.
- Khalifa Koulamallah багийн хамгийн залуу 22 настай тамирчин юм.
Дашрамд дурдахад, "Gatineau" баг урьдчилсан шатанд таарсан хоёр өрсөлдөгчөө дутуу гаргаад үндсэн хэсэг рүү орж ирлээ. Энэ баг 02:00 цагаас манай багтай тоглох бөгөөд ФИБА 3х3-ын хувьд нэр нь сонсогдож байгаагүй ч маш чанга өрсөлдөгч манай багтай тоглохоор болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.