УЛС ТӨР

"Ерөнхий сайд төмөр зам, эрчим хүч, шатахууны асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцүүүллээ. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцох тухай асуудал. 2022 оны есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болно. Тус чуулгад 101 улсын төрийн тэргүүн, 51 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсын Шадар сайд оролцох төлөвтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 21-ний өдөр Нью-Йорк хотноо ажиллаж, тус чуулганы санал асуулгад оролцоно. Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд оролцоно.

Хоёрдугаарт, ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох асуудал. Жилд хоёр удаа болдог эл чуулгад Монгол Улс Ерөнхийлөгчийн түвшинд байнга оролцсоор ирсэн. Энэхүү уулзалтад Ерөнхий сайд улстөрийн харилцаанаас гадна эдийн засгийн тодорхой нөхцөлүүдийг ярилцахаар төлөвлөж байгаа. Ерөнхий сайд энэ чуулгад маш тодорхой зорилгуудтай оролцоно.

  • Эгийн голын УЦС-ын асуудал
  • Төмөр замын асуудлууд
  • Эрчим хүчний нийлүүлэлт болон үнийн асуудлуудаар ярилцана" гэлээ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button