Хамгаалах төвд өөрөө очсон хүү нагац ахындаа гурвуулаа амьдардаг
Есдүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 127 дугаар сургуулиасаа дүү маань алга болчихлоо гэсэн зурагтай зарыг нэгэн иргэн нийгмийн сүлжээгээр зарлав.
Харин маргааш нь буюу есдүгээр сарын 9-ний өдөр тухайн хүүхэд хүүхэд хамгаалах 108 төвд өөрөө явж очсон болохыг мэдээлсэн юм. Бид энэ мэдээллийн дараа анх хүүг хайж зар тавьсан дугаар руу залгахад "Хүүхэд олдсон. 108 төвд очсон гэдэг ташаа мэдээлэл. Хүүхэд тэнд байхгүй" гэв.
Иргэний ярианаас хүүхэд зугатсан орчиндоо эргээд очсон байх магадлалтай санагдсан тул холбогдох албад руу хандаж, тодруулан асуусан юм. Хүү одоо хамгаалах төвд байгаа. Хүүхдийн тэнд очсон учир шалтгаан болоод орчин нөхцөл, бусад асуудлыг тогтоохоор мэргэжлийн хамтарсан баг ажиллаж буй. Хичээлээ тараад өөрөө хамгаалах төвд очсон хүүгийн ээж, аав таван жилийн өмнө золгүй тохиолдлоор нас барсан.
Хүү эцэг эхээс гурвуулаа бөгөөд тэд ээжийнхээ ахынд амьдардаг аж. Хамтарсан багийн дүгнэлт гарахаар гурван хүүхдийг цаашид хэрхэх, хаана амьдрах нь тодорхой болох юм байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр айл нь зөвхөн тэтээгчээ алдасны тэтгэмжийг нь авах гэж байлгадаг байх.Улсын асрамжинд өгөх нь зөв байх.
Тэр айлд бүтэхгүй улс авах хэрэгтэй
Хүүхдүүдийг хурдан аваа
Хүүхдүүдийг асрамжид өгөөд,хүүхдүүдийн мөнгий нь өөрсдөд нь хадгаламж нээж том болохоор нь өөрсдөд нь өгөх хэрэгтэй
*Зугтсан