Тохиролцоо хийгдсэн ч "Рио Тинто"-гийн саналыг доогуур үнэллээ
"Туркоиз Хилл Ресурсес" компанийн жижиг хувьцаа эзэмшигч "Pentwater Funds" нь "Рио Тинто" группийн саналыг доогуур үнэлжээ.
Тодруулбал "Бидэнд санал болгосон дүн нь ирэх 10 жилд бий болгохоор тооцсон мөнгөн урсгалын багахан л хэсэг. "Pentwater Funds" 2030 он хүртэл 10.5 тэрбум ам.доллараас илүүг энэ төслөөс босгож чадна гэж үзэж байгаа" гэж мэдэгдсэн байна.
Гэвч саналыг "Туркоиз Хилл Ресурсес" тал өнгөрсөн долоо хоногт нэгэнтээ хүлээн аваад байгаа юм. Одоо төлбөр шилжсэнээр гэрээ хүчин төгөлдөр болох үйл явц үлдээд буй.
Эргэн сануулбал, "Рио Тинто" групп "Туркоиз Хилл Ресурсес" компанийн өөрсдийн эзэмшдэггүй 49 орчим хувийг 3.3 тэрбум ам.доллараах худалдан авах санал дээр тохиролцсон юм. Ингэснээр "Туркоиз Хилл Ресурсес" 100 хувь "Рио Тинто"-гийнх болж буй.
Нэг үгээр "Оюу толгой" төсөлд Монголын Засгийн газар ба "Рио Тинто" групп гэсэн хоёр хэрэгжүүлэгч тал үлдэж байгаа юм.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yg terew
ene asuuudal shiidegdehgvi mon ch udaaan ingej ywsaniii etsest
өөөө хөөрхий