Нийгмийн
Инфографик: Жилд дунджаар 5000 тонн саван импортоор авч, 11 сая ам.доллар гадагш "урсгадаг"

Манай улс жилд дунджаар 5000 гаруй тонн саванг гадны улсуудаас авдаг юм байна. Энэхүү тоон үзүүлэлтийг 2017-2021 хүртэлх сүүлийн таван жилийн хугацаагаар харууллаа. Ингэхэд
- 2017 онд 5709 тонныг 10 сая ам.доллар,
- 2018 онд 6112 тонныг 11 сая ам.доллар,
- 2019 онд 5532 тонныг 10 сая ам.доллар,
- 2020 онд 5969 тонныг 10 сая ам.доллар,
- 2021 онд 6721 тонныг 14 сая ам.доллараар гаднын улсуудаас импортоор оруулж иржээ.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дээрх инфографикаас харахад бид дотоодын савангийн үйлдвэрүүдээ маш сайн дэмжиж, хэрэглэгч байх хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Хэрэв бид дотоодын үйлдвэрийн савангаа тогтмол ашиглаад хэвшчихвэл тодорхой хугацааны дараа үйлдвэрүүд хөл дээрээ босож дэлхийд өрсөлдөх Монгол нэрээр нэрлэгдсэн саван бий болох боломжтой. Мөн манай улсад импортоор жилд орж ирж буй 5000 тонн саван аажмаар багасаж худалдан авахад зарцуулж буй 11 сая доллар эх орондоо үлдэнэ гэсэн үг.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэхдээ манай садангууд зарим нь их үнэтэй байдаг. Гадаадын садангуудаас хямд байж, байж хэрэглэгчдээ татах байх!
Тэр үнэтэй саван авсанаас чанартай хямд саван нь дээр блгүй дээ