ЭДИЙН ЗАСАГ

Ипотекийн зээлийн санхүүжилтийн 80 хувийг Монголбанк хариуцахаар болжээ

Ипотекийн зээлийн санхүүжилтийн 60 хувийг Монголбанк, 40 хувийг арилжааны банкнууд хариуцсаар ирсэн. Тэгвэл энэ харьцааг өөрчилж, ирэх аравдугаар сараас эхлэн 80 ба 20 болгож байгааг Монголбанкнаас албан ёсоор мэдээлсэн байна.

Ингэх саналыг арилжааны банкнуудын зүгээс Монголбанканд тавьжээ. Бодлогын хүү 10 байхад /одоо 12 болгож нэмсэн/ арилжааны банкнууд алдагдал хүлээх байгаа хэмээн үндэслэлүүдийнхээ нэгийг тайлбарласан байна.

Хэрэв ийм харьцаа гарвал ипотекийн зээлийн гол мөн чанар улам л алдагдах дүр зурагтай юм. Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг арилжааны банкнууд зэрэг хувийн секторууд зах зээлд эргэлдүүлж, хөрөнгө босгодог. Хэрэв санхүүжилтийн 80 хувийг Монголбанк даавал инфляцад улам сөрөг үр дагавартай юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button