УЛС ТӨР

Б.Лхагвасүрэн буцаагдсан "Мөнгөний бодлогын төсөл"-өө дахин өргөн барихгүй, доторх тоог нь засна

-Б.ЛХАГВАСҮРЭН БУЦААГДСАН МӨНГӨНИЙ БОДЛОГОО ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ВЭ-

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл"-ийг боловсруулан УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан.

Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар төсөлтэй танилцаад дахин боловсруулах чиглэл өгч, буцаасан. Буцаасан талаарх мэдээллийг УИХ-ын тамгын газраас гаргасан байдаг.

Улмаар Б.Лхагвасүрэн буцаагдсан мөнгөний бодлогоо хэрхэн сайжруулах вэ, хэзээ дахин өргөн барих вэ гэдэг асуудал үүссэн, бас анхаарал татсан.

Учир нь мөнгөний бодлогоо аравдугаар сарын 01-нээс өмнө өргөн барих хуультай. Өнөөдөр гэхэд есдүгээр сарын 30-ны өдөр.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад "Төсөл бүхлээрээ буцаагдаагүй. Харин нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ цаг үетэйгээ уялдуулан доторх тоонуудыг жаахан янзалж нааш цааш болгоочээ гэсэн санал тавьсны дагуу янзалж байгаа" гэв.

Тэгэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний бодлогоо дахин өргөн барихгүй. Харин доторх тоог нь хөдөлгөж засварлах нь.


Шинээр өргөн барьсан мөнгөний бодлогын төсөлд:

Ирэх онд эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн түвшинд хүрч, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, уул уурхайн бус салбар тогтворжино. Экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өснө хэмээн төсөөлжээ.

Түүнчлэн,

  • Ирэх оны эцэст инфляц нэг оронтой тоонд хүрж, инфляцын зорилтын дээд интервалд дөхөх хүлээлттэй бөгөөд цаашид инфляцыг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх
  • Тээвэр, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар л экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх зорилтыг тусгасан байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button