УЛС ТӨР

LRT ТӨСӨЛ: Ч.Хүрэлбаатараас мөнгө "гуйхгүй", Д.Сумъяабазараас авна

Эдийн засаг, хөгжлийн сайд болсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар LRT төсөлд зориулж төсөвт нэг ч төгрөг суулгаагүй гэдгээ сошиал хуудсаараа мэдэгдсэн. Түүний хувьд Сангийн сайдаар багагүй хугацаанд ажилласан нэгэн учраас тус төслийг эрсдэлтэй гэж үзээд эсэргүүцэж, хотын эрх мэдэл үлэмж нэмэгдсэнийг эгдүүцэн шүүмжилдэг.

Тэгвэл Ч.Хүрэлбаатар гишүүнтэй арцалдаад буй хотын гишүүдийн нэг болох Баянзүрх дүүргээс сонгогдсон Э.Бат-Амгалан яаж ийгээд LRT төслийг хэрэгжүүлнэ гэжээ.

Тэрбээр "LRT төслийн ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ.Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, томоохон шинэчлэл хийхийн тулд зоригтой хөдөлж, үр дүнд хүрэх хэрэгтэй. LRT төслийг УИХ дэмжихгүй байсан учраас түр хороо, Ерөнхий сайд, хотын дарга ярьж байгаад нийслэлд эрхийг нь шилжүүлж өгсөн. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулиар нийслэл өөрөө бие даасан санхүүгийн эх үүсвэртэй болох боломж бүрдсэн. 420 тэрбумыг хотод суулгасан" хэмээн иргэд, сонгогчидтойгоо уулзахдаа ярьжээ.

Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүн төсөвт мөнгө суулгаагүй юм бол хотын дарга, Ерөнхий сайдтайгаа ярьж байгаад нийслэлд түгжрэл бууруулахаар суулгах төсвөөс LRT төслийнхөө мөнгийг босгоно хэмээж буй бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 1, 2022 10:39

Naad awtobusnuudjin bugd huwid garsan huwiin ksmpanii awtobusiig uls shinjilne gej Yu yriad bga zeeliin egeed awtobusaa aw eersdee tegeed zeelee eersdee tell geej baahan shine awtobus ulsaar awhuulaad ashigiin Ted awaad uls hohirohuu bugd huwid garsan bga tenuun oogoo Yu Yu bilee teriin uls awj egne geed baih yma boliojee ene menge ugaaj bn shu de

Зочин
Зочин
10 сар 1, 2022 12:56

Сумъяабазар НДС аас завшсан мөнгөөрөө барих ёстой. Ардын мөнгийг идсэн. Өмнөх 420'ио яасан бэ. Ш�##�гуул.

Зочин
Зочин
10 сар 1, 2022 13:39

Sumiyabazar TEZY khiilgej bna gej baakhan mungu iddeg argatai khyndee. Nuguukh n' ugaasaa sudalgaagyi, shal khudlaa um bolokhoor kheregjikhgyi. Tegeed l jil bolgon TEZY shinechilj bna geed l suuj bdg khyn shyy dee.

Зочин
Зочин
10 сар 1, 2022 13:54

Энэ ч энэ новшнуудын мөнгө идэх арга

зочин
зочин
10 сар 1, 2022 15:38

Улсын төсвийг Сангийн яам гаргахаа больчихсон юм уу, ЭЗХЯ яахаараа улсын төсвийн асууд�##�д оролцоод Хүрэлбаатар гэдэг поп гар юугаа солиороод байнаа?

Зочин
Зочин
10 сар 1, 2022 19:39

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад мөнгө суулгах хэрэггүй. Яагаад гэвэл хэдэн зуун тэрбумыг зарцуулаад ч түгжрэл буурахгүй. Нийслэлээ орхон мөрний хөндийд шинээр байгуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд улаанбаатарын түгжрэл аяндаа шийдэгдэнэ.

Их мэдэх
Их мэдэх
10 сар 2, 2022 09:36

Бат-Амг�##�ан Энхбаяр Сүхбаатар мэтийн м�##�нууд их болжээ. Дээр нь " УЛ гатан" гэдэг чавганц нэмэгдэнэ.

Зочинзочинзочинзочин
Зочинзочинзочинзочин
10 сар 2, 2022 15:24

УБ-т өнгөрсөн хугацаанд юу ч хийсэнгүй. Цаашид ч юм хийхгүй юм байна. Чадвар, сэтгэл �##�га. Батүүлээс л доошоо ажиллаж байна. Ядаж замын түгжрэлээ багасгахын тулд 1р эгнээг чөлөөлөөд бүх төрлийн автобусаа саадгүй явуулаад хэвшүүлж л чадахгүй юм. Хэдэн автобус авна гээд 2 жил өнгөрлөө таг. Мөнгө өгч болохгүй. Хувийн банкиндаа авчихна энэ бөх нөхөр. Яршиг харж байгаад л 2024 онд улс төрөөс ядаж нийслэлээ цэвэрлэж авцгаая нийслэлчүүдээ.

Холбоотой мэдээ

Back to top button