Нийгмийн
Дэлхийн аварга харваач С.Баярмааг таван сая төгрөгөөр шагналаа

9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд болсон Дэлхийн нүүдэлчдийн IV их наадамд 120 гаруй орны 2300 гаруй тамирчид нүүдэлчдийн спортын олон төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон.
Бүгд найрамдах Турк улсад болсон The World Nomad Games буюу Дэлхийн нүүдэлчдийн IV их наадмын уламжлалт сурын харвааны төрөлд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Монгол улсын мэргэн, Олон улсын хэмжээний мастер С.Баярмаа 3 дахь түрүүгээ авсан.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж Уламжлалт сурын харвааны Дэлхийн 3 удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер, Монгол улсын Мэргэн С.Баярмаагийн амжилт ялалтыг нь мялааж, "Өмнөговь аймгийн Тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг, 5 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дэлхийн аварга харваачид 5сая, монголын аварга бөхөд 100сая