Ярилцлага

Ц.Мөнхбаяр: Бид урт нэртэй хуулиа амжилттай хамгаалж, ял аваад явцгаасан. Гэвч...

"Онги гол" хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр. Түүнийг монголчууд "Урт нэртэй хууль"-ийн төлөө тэмцэгч гэдгээр андахгүй сайн мэднэ. Тэр өнөөдөр ч өнөө л хуулийнхаа төлөө ажиллаж явна.

-Нэлээд удаан та бидэнд харагдсангүй. Тэгэхээр ерөнхий мэдээлэл өгөөч гэж хүсэх байна?
-Дундговь аймгийн Сайхан-Овоо сумандаа амьдарч байна. Харганын голдоо өвөлжөөтэй, Хонхост хаваржаатай, зундаа цагийн байдлыг харж нүүдлэн малчин ахуйгаа эрхлээд хэдэн жил өнгөрлөө. Хааяа хот руу ирж, ажиллах шаардлага гардаг. Энэ удаад ч мөн адил ажлын шаардлагаар нийслэлд ирээд байна.
-Тодруулбал…?
-Хоёр чухал ажлаар явна. Хүмүүс мартаагүй байх, эрхбиш нэрийг нь дурьдахад санах байх. Нөгөө урт нэртэй гэгддэг "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-ийг 2015 оны хоёрдугаар сарын 28-нд өөрчлөлт оруулах нэрээр үйлчилгээгүй болгочихсон шүү дээ. Үүнийг буцаж үйлчилдэг хууль болгохоор бид аль хэдийнээс л ажиллаад байгаа. Энэ ажлыг лавтгах, ярилцах, хөөрөх, өргөн барих, хамтрах улсуудыг хайх ажилтай явна. Хоёрдугаарт, малчин хүний хувьд монголчуудад тулгамдаад буй хүнсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулж уламжлалт МАА-г яаж органик болгох асуудал байна. Манай сумын хоёрдугаар багийн 18 малчин өрх айл нэгдэж, органик байдалд шилжчихсэн яваа юм. Энэ чиглэлээр бас бус ажил байнаа.
-Органик болохоор шилжилт хийсэн гэдгийг ойлгомжтой байдлаар хэлээд өгөөч?
-Тухайлбал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой манай хүнсний гол хэрэгцээ махны асуудал эрсдэлтэй, аюултай, найдваргүй гэдэг тодотголтой болчихлоо. Бид тэгэхээр хаана баталгаатай мах байх вэ гэдгийг л шийдэх гэж байгаа юм. Зөвхөн үүгээр зогсохгүй малын гаралтай бүх бүтээгдхүүнийг органик гэдгээр нь бий болгоно. Органик гэдэг нь ерөөсөө үнэлэмж шүү дээ. Гадаад, дотоод зах зээлд баталгаатай, найдвартай хэмээн хүлээн зөвшөөрөгдөх. Товчхондоо ийм л юм.


-Үүний тулд юу юу хийж байгаа бол…?
-Шинэ нэр томьёо тэр тусмаа гадаад үг хэрэглээд эхлэхээр хүмүүст их ойлгомжгүй тусдаг л даа. Ойлгомжтой болгохын тулд бид өөрсдөө ч бас төлөвшиж байна, эрхбиш багагүй хугацаанд явчхаж байгаа учраас учир начир, наана цаана дээр дөртэй болж байнаа. Органикт шилжихээр бэлчээр, ус, малын эрүүл мэнд, малчдын нийгмийн асуудал, хүнсний аюулгүй байдал гээд олон асуудал давхар шийдэгдэнэ. Тэр ч бүү хэл өв соёлоо тээж яваа нүүдлийн, бэлчээрийн МАА жинхэнэ утгаараа дархлагдаж, хадгалагдах үйл ажиллагаанууд явагдана. Явагдаж ч байна. Яаж явагддагийн гэхээр нэгдүгээрт, бэлчээрийг зохион байгуулалттай, хуваартай ашиглах байдал жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл органик болгох малаа бэлчээр, устай нь хамгаалалтад авч, бүс тогтоон суурилаад явна. Энэ жил борлуулах малаа тусад нь, дундаасаа найдвартай малчинаа сонголоо. Антибиотек, эм тариа, вакцин аюултай гэдэг нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа ч бүрэн салж чадахгүй л байна. Харин тусгаарласан сүрэгт бид ямар ч вакцин эм тариа, химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглосон. Мал эмнэлэг, орон нутгийн шат шатны болон ХАА байгууллага, яамны хөндлөнгийн хяналт, үзлэг үйлчилгээг хийж, гарал үүслийг тодорхой болгож мал бүр үнэмлэхтэй болсон. Ингэхээр гарал үүсэл тодорхой болчхож байна. Дээрээс нь морио унана. Мотоциклоор хариулах юмбол органик гэдэгт тэнцэхгүй. Мөн органик гэдэг үгийг тайлахаар толь бичиг үзэцгээж, ярилцаад өөрийнхөөрөө, байгалиараа, энгийн ярианы хэллэгт орчихсон оргиороо гэдэг үгсийг сонгосон. Ийм болсон юм чинь эргэлзээгүй ээ л гэсэн утга.
-За энэ ажилд тань амжилт хүсье. Эргээд нэгдүгээр асуудал руу орьё. Явц нь ямархуу байна?
-Маш хүнд байлаа. Яагаад гэхээр 2015 оны хоёрдугаар сараас хойш бид нар хичээсэн шүү дээ. Ингэд долоон жил өнгөрөхөд эзэн олдоогүй, бид нар хайгаад л байсан. УИХ-ын гишүүд, ерөнхий сайд нар, үе үеийн засгийн газрын сайд нартай бүгдтэй нь уулзаж ярилцаж, энэ хууль буцаад үйлчлэх ёстой шүү дээ гээд учирлаад л яваад байлаа. Уулзахгүй зугатсан нь ч бий. За ч гэдэг юмуу, жаахан бодьё, ер нь бүтэхгүй байхаа л гэсэн хариултуудтай авсаар өнөөг хүрлээ. Харин тэгтэл одоо л нэг жаахан зөв салхи эргэх нь байна шүү. Сүүлийн үед ер нь тэгэх болсон шүү, өргөн барих талаар судлая, санал солилцьё гэх хариу сонсох боллоо. Гэхдээ яг эцсийн хариу сонсоогүй л байна. Удахгүй байхаа, их найдаж байгаа энэ удаад.
-Энэ хуулийг үйлчилгээгүй болгосноор гарсан сөрөг үр дагаварын талаар?
-Судалгаа ч зөндөө байна. Гэхдээ амьдрал судалсан, судлаагүй бүгдийг нь хэлээд өгч байгаа л даа. Энэ хуулийн маань агуулга нь монгол орны байгалийн тэнцвэрийг хадгалахад онцгой нөлөөтэй бүс нутагийн 40 орчим хувь, голын эх, гол мөрний эх, гол нуурууд бүх нуур тойрмын эргээс 200-гаас доошгүй метрт, ойн сан бүхий газрын 30 орчим хувьд уул уурхайн үйл ажиллагааг татгалзья гэсэн. Гэхдээ бүрэн татгалзья гээгүй, их уян хатан хууль шүү дээ. Өөрөөр хэлбэл энд стратегийн орд байвал яах вэ гэх мэтээр зохицуулсан. Үндсэндээ монгол орны үлдэж байгаа 60 хувьд хайгуулаа явуулья л гэсэн үг шүү дээ. Хууль өөрөө хоёр утга агуулдаг. Нэгдүгээрт, тусгаар тогтносон улсын оршихуйн үндэс болсон газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататгах үүрэг. Хоёрдугаарт дэлхийн цэвэр усны зургаахан хагалбар бүс нутгийн нэг нь монгол улс дэлхийн цэвэр усны эхийг сахиж хамгаалах онцгой үүргээ биелүүлэх. Энэ утгууд алдагдаад дандаа эдийн засаг гэж явсаар байсан. Гэвч дэлхий дахинаараа сүүлийн таван жилд ногоон хөгжил, тогтвортой эдийн засаг, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлэлцээрүүд рүү орж, энэ улс төрийн өөрчлөлт, гадаад орчин хүмүүсийг жаахан ч гэсэн юм бодуулахад хүргэж байна.
-Өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэн, хэн явав?
-2006 оноос анх санаачилсан нь Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн гээд гол нууруудын зургаан хөдөлгөөн байдаг юм. Та бидний ярилцаж буй энэ ширээн дээр тэр хууль төрсөн байхгүй юу. Дашдэмбэрэл гэдэг хуульч бичиж, бид нар тойрч ярьж боловсруулан хуулийн төсөл болгоод УИХ-ын 76 гишүүний 35-тай нь биечилж уулзаад, зургаагаас нь бичгээр хариу авч 41 "за"-тай болж Б.Бат-Эрдэнэ аваргаар ахлуулсан есөн нөхөр өргөн барьсан ийм учиртай хууль. Хожим хуулийг хэрэгжүүлэх, хамгаалахтай холбоотой хүчрэхгүй нөхцөл байдал үүсэнгүүт нэмэгдээд "Гал үндэстэн" холбоо, олон олон нийтийн байгууллага ажиллаж байсан. Одоо ч мөн эргээд л нөгөө Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн барьж авч ажиллаж байна.

-БИД УРТ НЭРТЭЙ ХУУЛИА АМЖИЛТТАЙ ХАМГААЛААД ЯЛ АВААД ЯВЦГААСАН-

-Нөгөө буу шийдмийн асуудал хэдэн он билээ?
-Ер нь бол бид зэвсэг барьж, тэмцэлд шийдэж орж байсан маань нэгээр тогтохгүй, нэлээд хэд бий. Гэхдээ яг алийг нь асууж байгаа юм бол?
-Ял авахад хүргэсэн тэмцлийг л тод санаж байна?

-Биднээс гурав нь урт, богино хугацаагаар ял авсан. 2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр юм. УИХ-аас урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахыг завдаж, ээлжит бус чуулган зарлан хамгийн эхний асуудлаар хэлэлцээд эхлэнгүүт буу барьж гадаа нь зогсоод өөрсдөө шоронд орж, хуулиа авч үлдэж чадсан юм. Хүмүүс үүнийг мэддэггүй юм. Буу бариад жагссаныг нь л санадаг. Цаана нь юу хийж явсан, тэр нь болж бүтсэн эсэхийг анзаардаггүй. Нөгөө хуулиа л хамгаалсан байхгүй юу. Хуулиндаа өөрчлөлт оруулахгүй гэж харуулах ажиллагаа гээд буугаа бариад зогссон. Буудаагүй юм шүү дээ. Ингэнгүүт бид нарыг барьж авч, шоронд хийсэн. Гэсэн ч бидний тэмцэл амжилттай болж, УИХ өөрийн эрхгүй хэлэлцэх асуудлаасаа хассан. Харин бид нарыг шоронд хийгээд мартагнаад ирэхээр 2015 оны 2 сарын 28-нд битүүний орой энэ хуулинд өөрчлөлт оруулчихсан.
-Та тэнд хэдэн жил болсон бэ?

-Хоёр жил гурван сар гаруй суусан.
-Бараг л амь нас, амьдралаараа дэнчин тавиад явж байгаа. Одоо та хэр итгэлтэй байна?
-Барагсаад байх юм байхгүй, би ганцаараа биш манай нөхдүүд амь нас, эрүүл мэнд, ар гэр гээд бүхнээ золиосолсон. Угаасаа ингэж л байж бүтдэг ажил. Хажуугаас харахад юм бүхэн амархан харагддаг шүү дээ. Хэдэн ууртай хүн буу бариад гүйж байгаа нь сонин ч юмуу, тээ. Гэтэл цаана нь өөр олон ажил явагдаж, шалтгаанууд үүсч, буу барих эс барих шийдвэр гардаг.
-Одоо явц дээрээ итгэлтэй байна уу?
-Итгэлтэй байгаа. Сарын дараа тодорхой болчих байх. Өргөн барих хэмжээнд хүрчих болов уу.
-Орон шоронд ортлоо ингэж явах хэрэг байна уу гэж танд олон хүн хэлдэг үү?

-Хэлнээ, хэлнэ. Ойр дотны хүмүүс, ах дүү, найз нөхөд, хамаатан садан санаа нь зовдог юмуу хэлдэг. Сайхан байна, зөв байна гэхдээ ийм юмны араас явна гэдэг чинь болохгүй, бүтэхгүй, бодоод нэг үзээч гэцгээдэг.
-Та юу гэж хариулахав?

-Үгүй, явна л гэдэг. Өөр яахав, тэгэх ёстой юм чинь. Тэр үед анзаараад сулрах юмбол ажил бүтэхгүй. Ер нь итгэл дүүрээгүй юм хэзээ ч бүтдэггүй. Тийм учраас энийг хийх ёстой гэсэн итгэл дүүрэн байгаа бол тэрийгээ дундалж хэзээ ч болохгүй. Ямар ч найз нөхөд, дотны хүний зөвлөгөөг хэрэггүй гэж үзэх хэрэгтэй. Өөрийнхөө зөв л гэж бодож байгаа бол хэрэгсэх хэрэггүй. Тэгээд үзэх хэрэгтэй.
-Хоригдож байхдаа танд нэг удаа ч гэсэн шантрах, больё доо гэх үе тохиосон уу?
-Хаа очиж тийм үе байгаагүй юм шүү. Зөв юм хийсэндээ итгэлтэй байсан. Тийм ч учраас одоо ч дахиад л үүнийхээ төлөө явж байна. Дэмий юм болж, мөн ч хэцүү юм байна одоо больё гээд бодсон бол өнөөдөр ингээд явахгүй биз дээ.

-НИЙГМИЙН ШАЛТГААНТ ҮЗЭГДЛҮҮД БОЛ ТҮР ЗУУРЫНХ, ТЭРЭНД САТААРАХ ХЭРЭГГҮЙ-

-Ямар ч агуулга, зорилготой бай аливаа тэмцэл, хөдөлгөөний ард хэн нэгэн байгаа гэж хардаг. Энэ дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Аргагүй, аргагүй. Олны үг ортой. Харамсалтай нь ихэнх хөдөлгөөн, олон нийтийн идэвх санаачилгын үйл ажиллагаа наад байдалд чинь орчихдог. Ихэнх нь тийм, Тэгэхээр хардалт, сэрдэлт байхаас өөр аргагүй. Цөөн хэсэг чин сэтгэлээсээ тунаж үлддэг. Энэ нь гэхдээ тун цөөн шүү.
-Жишээ нь, та бүхэн…?

-Бид нар яг л чин сэтгэлээсээ байсан. Хүмүүс яахав янз, янзаар таагаад ярьж л байсан. Гэхдээ тэр бол хамаагүй.
-Ардаа хана хэрэмгүйгээр, дээшээ татаад өгсөх олс дээсгүйгээр бүтээнэ гэдэг хэцүү байх. Харин та цаг нь болсон хэмээн итгэлтэй байна шүү?
-Энэ удаад бол тийм шүү. Байгалийн зүй тогтлыг зөнгөөрөө, зүрх сэтгэлээрээ, итгэл үнэмшлээрээ олж харж, мэдэрч байгаа бол өөр юманд эргэлзэх хэрэггүй. Нийгмийн шалтгаантай үзэгдлүүд бол зуурдын юм. Тэрэнд сатаарах ямар ч шаардлагагүй. Нийгмийн зэмлэл, буруутгал, хүнтэй хамааралтай хандлагуудыг үл тоох хэрэгтэй. Гол хэмжүүр бол байгалийнх. Мөнх тэнгэртэй монгол гэдэг шүү дээ. Энэ чинь бидний өвөг дээдсийн олон мянган жил ертөнцийн юмс үзэгдлийг тайлсан, ажигласан, алдаагүй оносон онол нь байхгүй юу.
-Биежээд гараад ирлээ гэхэд хэрэгжилт санаснаар байх болов уу? Хүлээлт тань биелэх болов уу?
-Сайнтай, муутай сав дүүрнэ. Ямар нэгэн ахиц гарч байгаа бол тэр өөрчлөлт. Хүн өөрийгөө төлөвшиж байгаа гэдгээ мэдэрч өөрчлөгдөх ёстой. Цаг үеийн нөхцөлтэй зарим зүйл дээр зохицох ёстой. Зохицож байж зарим зүйл амжина шүү. Өнөөдрийн өнгө төрхөө бодож буулт хийх газраа бууж, хатуу зогсох газраа хатуу байх хэрэгтэй. Энэ бол магадгүй сургамж авсан шинж чанартай үг л дээ. Өнөөдөр бол гарцаагүй ингэж байж ажил амжина. Олон түмэн бас ухаарал авчихсан байгаа. Давуу тал нь энэ. Барагтай буруу суртал ухуулгад автахааргүй хэрсүү суусан, Зөв буруугийн ялгамжийн нүд жаахан тайлагдсан цаг үед ирээд байгаа. Тэгэхээр энэ хандлагыг л гол найдвар болгож байна.
-Цаана нь байгаа гол ус ухах гээд байгаа хүмүүс дээр ямар төсөөлөл байна?
-Тэд ч гэсэн нэг үеэ бодвол ухаарч сэхээрсэн байдаг юмаа. Ер нь больчих юмсан, больчмоор байна, зөв зам биш байна гэх болж. Өрөнд л ороогдоод байна. Өрнөөс гарчихвал мултраад өөр юм хиймээр байна гэж ярих болсон. Хэдэн жилийн өмнөх үүнээс өөр боломж, зам байхгүй гэдэг араншин өөрчлөгдсөн байна.
-Бүх талаасаа л тохироо бүрдэж дээ. Бүтэх болтугай, ах минь?

-Тийм шүү. Цаг нь болоогүй байжээ гэж хэмжиж болох ч их зүтгэсэн. Зүтгэхээс өөр арга байгаагүй.
-Та бусдад хандаж юуг хэлмээр байна вэ?

-Монголчууд бие биенээ үзэн ядсан, тэрсэлдсэн байдал маш их газар авч байгаа нь харамсалтай, аюултай, аймшигтай. Энэ бол монголчууд өөрөө өөрсдийгөө ороож, төрөө өеөөдүүлэх аюултай замын цондон. Тэгэхээр эв эеийг, ойлголцохыг, буулт хийхийг, алдаж эндсэндээ хорсохгүйгээр яаж нэг учраа олж монголынхоо төлөө нэг ч болов алхам хийхэв гэдгийг бодох цаг аль хэдийн ирсэн. Энэ дээр төвлөрөх хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Киноны хэсгээс ишлэв
Киноны хэсгээс ишлэв

Идэх унтахаас өөр юмгүй энэ амьтан хэний гар хөл болж яваагаа ч мэдэхгүй.

Зочин
Зочин

Усгүй болох гэж байж �##�таар яах юм Улсгүй болох гэж байж амиар яах юм гэж хэлсэн хүн дээ

Nobel
Nobel

Энэ хүнд нобелийн шагн�##� өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Эх орончийндүр эсгэсэн ийм л�##�арууд эх орны хөгжлийг хойш татсан
Урт нэртэй гэх тэр ухвар мөчид хуулийн гайгаар гадны хөрөнгө оруул�##�т байхгүй болж эх орны хөгжил нэг шатаар ухарсан
Ийм оркууд шоронд л байв�##� таарна

ҮНЭН
ҮНЭН

ЭНЭ НЭГ ӨГӨР НОХОЙ ХЭНИЙ ТЭЖЭЭВЭР НОХОЙ ВЭЭ

Зочин
Зочин

Зайл. Хогийн гар.

Зочин
Зочин

Tand amjilt husie

Зочин
Зочин

их урт замн�##�ыг туйлжээ. ӨНГӨРСӨН ЦАГ ХУГАЦААНД ЯМАР ХҮН БАЙСАН НЬ ОДОО ТМ Ч ЧУХАЛ БИШЭЭ ОДОО ТА ЖАРГАЖ АМЬДАРААРАЙ

Зочин
Зочин

ЗӨВ ТӨЛӨВШИЛ
ЗӨВ ХАНДЛАГА Л ХАРАГДАЖ БАЙНА
ЗӨВ САЙХАН АМЬДРААРАЙ ТА

Зочин
Зочин

Газар шороогоо хамга�##�ах нь маш зөв шүү энэ хүнмйг үргэлиж дэмжидэг шүү газар гүй бол эх оронгүй гэсэн үг шүү дэмжинэ маш зөв шүү

Зочин
Зочин

Энэ хөөрхий аргагүй эх орондоо хайртай хүн юмаа.

ҮНЭН
ҮНЭН
Reply to  Зочин

ХУДАЛ НААДАХ ЧИНЬ АРД ОЛНЫ НЭР БАРЬСАН АДГИЙН ШААР

Зочин
Зочин

Ийм эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ тэмцэж чаддаг Мөнхбаяр болон түүн шиг олон хүмүүс УИХ сонгогдох эрхтэй

Зочин
Зочин

Мөнхбаярыг дэмжнээ.Монгол эр,м�##�чин удам...

Зочин Tuya
Зочин Tuya

Mash zow goliin eh baigaliin uzesgelent gazruudaar haiguuliin ajil hiihgui ongon chigeer n ur hoichdoo uldeeh huuli gargah heregtei

zochin
zochin

Shoronfiin hulgaich nartai niilj shantaaj hiij yvdag oliggui hulgaich luivarchin

Зочин
Зочин

24 оон гэж...

Зочин
Зочин

Eh oronoo gesen humuusiig hamgaalj jagsaal hiih estoi uund manlailaach

Зочинзочин
Зочинзочин

Жингийн цуваа хөвөрч бна жингрийн гөлөг хуцаж л бг үнэн юм даа эх орон газар монгол улсынхаа төлөө л дуугарв�##� л шоронд хаддаг нь ээвээгийн ан ынхны шилдэг арга сайн үйлсийн төлөө самбаа сорин тэмүүлээрэй амжилт хүсье танд

Зочин
Зочин

Энэ орк м�##� шорондоо байж байх байсан юм
Энэний хамга�##�аад байгаа хууль монголын хөгжлөөс олон арван жил хойш татсан гадаадын том хөрөнгө оруулагчдыг үргээснээс өөр ямар ч юманд хүргээгүй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголчууд нь газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа энэ хүүгээ дэмжинэ. Монголын газар шороо, байг�##�ийг өөрийн бус гэж гэж үздэг харийн гар�##�тангууд л түүнийг хараана. Хөрөнгө оруулагч нэртэй дуйварчид үргэсэн бол сайн л байна.

Зочин
Зочин

Өвөг дээдэс маань эх орны бүрэн бүтэн байдлын төлөө амь насаа зориулсан. Одоо зөв хуулиар эх орноо хамга�##�на. Тууштай яваа Мөнхбаярт баярл�##�аа

Зочин
Зочин

Гол мөрнөө хамгахлна урт нэртэй хуулиа сэргэээ гэхээр зарм нэг нь боож үхэх нь ээ. Ард түмэн дэмжиж хуулиа сэргээх болноо

Зочин
Зочин

Энэ хүнийг харлуулах гэж өчнөөн компанит ажил явсандаа! Уг нь бол жинхэнэ БААТАР авах ёстой юм

ЗОЧИН
ЗОЧИН

ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТСЭН ОЛНЫ НЭР БАРЬСАН ХУЛГАЙЧ !!! ОУБ , АРД ОЛНЫ ИТГЭЛ ХӨСӨРДҮҮЛЭН ЛУЙВАР , ШАНТААЖНЫ ЗАМААР АМИА ХООХОЙЛОХ ЗАМЫГ СОНГОСОН ЗАЛЬТ ЛУЙВАРЧИН !!!

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

Мэдрэл үнэн худлаа ялгахаа больчихсон чам шиг м�##�нуудаас эх орон өнөөдөр ийм болсондоо

ҮНЭН
ҮНЭН
Reply to  ЗОЧИН

ЁСТОЙ ҮНЭН ХЭЛСЭН БАЙНА ЗАЛЬТ ЛУЙВАРЧИН НОХОЙ ГАЗРЫН ХААНААС ГАРЧ ИРСЭН ХЭНИЙ ЗАРААЛЫН НОХОЙ ЮМ БОЛ АРД НЬ ЭНХБАЯР МЭТИЙН АДГИЙН НОХОЙНУУД БИЙ БАЙХДАА

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

Энд 1 м�##� байна

Зочин
Зочин

Жирийн м�##�чин ардын хүү дэлхийд үгээ хэлж бна. усгүй бол амьдр�##� үгүй юмаа.байг�##�ь орчиныг унаган төрхөөр нь байлгахын төлөө тэмцэлд нь амжилт хүсэе .баяр хүргэе.

Холбоотой мэдээ

Back to top button