Нийгмийн
Ам.долларын ханш 3359 төгрөг байна

Монголбанкнаас мэдээлж буй валютын ханшаар ам.доллар 3,359.83 төгрөг байна. Энэ нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн хаалтын ханш юм.
Харин өмнө нь арилжааны банкнууд ам.долларын хязгаарлалт тогтоосон, хар зах буюу “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 3500 төгрөг хүрсэн /2022.09.28-ны байдлаар/ зэрэг төгрөгийн ханшийн сулрал иргэдийг бухимдуулсаар ирсэн юм. Үнээс хойш төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна.
Харин бусад валютын хувьд:
- Евро- 3,292.13
- Юань- 472.15
- Вон- 2.38
- Рубль- 54.70
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.