Нийгмийн

Сэрэмжлүүлэг: Хүний дайвар ачаанаас хар тамхи гарч иржээ

Есдүгээр сарын 27-нд Истанбулаас Улаанбаатарын шууд нислэгээр зорчсон н.Н-д нэгэн иргэн дайвар ачаа өгч явуулахаар болжээ. Тухайн иргэн есдүгээр сарын 26-ны шөнө ачаагаа хүргэж өгсөн байна.

Ингэхдээ хүүхдэдээ тоглоом, хувцас өгч явуулна гэжээ. Гэтэл тухайн иргэн сэжигтэй санагдсан учир ачааг задлаад үзтэл олон юманд боосон хүүхдийн тоглоомын дотор хоёр цагаан нунтаг дүүрэн хар тамхи гарч иржээ. Тухайн иргэн айсандаа нойлд хийгээд усыг нь татсан байна.

Мөн нисэхийнхээ өмнө Монгол консулд мэдэгджээ. Харин энэ хэргийн талаар холбогдох албаны хүнээс тодруулахад "Бүгд Найрамдах Турк Улсын газар нутаг дээр болсон учраас бид мэдэхгүй байна” гэв. Иймд гадаадад байгаа иргэдийг ачаа дайвар авахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 10, 2022 15:19

Одоо �##�ах гээд араас чинь явна. Яах гэж яаснаа зарладаг ! Өөрөө барьж 00-д хийж болохгүй. Нисэх оногоцны бууд�##� дээр чамаас арчдас авб�##� илэрнэ.

Зочин
Зочин
10 сар 10, 2022 18:11

Ш�##� худлаа шаахиймаа

Холбоотой мэдээ

Back to top button