УЛС ТӨРХэргийн мөрөөр

Хэргийн мөрөөр: Ах дүү хоёрын нэг нь Дарханы зам, нөгөө нь Капитал банкны зээлтэй холбогдохын учир

Аравдугаар сарын 5-ны шөнийн 12.00 цагт ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай дайчлан баривчилсан.

Аравдугаар сарын 6-ний шөнө Ж.Батзанданг АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатайгаар мөн л дайчлан баривчилсан.

Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын тендертэй холбоотойгоор найман албан тушаалтныг яллагдагчаар татсаны нэг нь хэмээн АТГ-аас тайлбарлаж буй.

Ж.Батзанданг өөрийн туслахаараа дамжуулан "Хөгжлийн банк"-ны дамжуулан зээлдэгч "Капитал банк"-наас 12.6 тэрбум төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй хэрэгт буруутгаж буй.

Ах дүү хоёрын Ерөнхийлөгчтэй холбогдох учир ба баривчлагдсан он цаг

Аравдугаар сарын 5-ний өдрийн 12.00 цагт Ж.Батзандан Ерөнхийлөгчид таван анхааруулга, завлөмж бүхий лайв хийсэн. 15.00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Ж.Батзанданд анхааруулга бүхий вайбар ирсэн. Түүний дараа АТГ-аас "Ахыг чинь Ерөнхийлөгчийн чиглэлээр баривчлах гэж байна" гэх хов ирсэн. Шөнийн 12000 цагт ах Ж.Бат-Эрдэнийг нь баривчилсан. Эл логикийг Ж.Батзандан өөрөө хэлсэн байдаг.

Шөнийн 12.00 цагт Ерөнхийлөгчтэй чаталсан чат олон нийтэд ил болсон. Аравдугаар сарын 6-ны өдрийн 14.30 цагт ШИНЭ намын байранд Ж.Батзандан хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгсөн.

Нэг. Ж.Бат-Эрдэнэ ба Дарханы замын тендер

Ерөнхийлөгч рүү дайрснаас болж ахыг нь буюу найзыгаа сүрдүүлэн баривчилсан гэх логик. Гэхдээ ах нь наймдугаар сараас хойш Дарханы замын асуудлаар АТГ-т шалгагдаж эхэлсэн НАЙМАН хүний нэг болж таарсан.

Ж.Батзандан ахыгаа өмөөрч хэвлэлийн хурал хийх үеэрээ "Манай ах Дарханы замын тендертэй холбоогүй. Тендер зарлагдах үеэр У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан. Хэрэв холбоотой болж таарч байвал У.Хүрэлсүхтэй нь хамт шалгагдах ёстой" хэмээсэн билээ.

Гэхдээ Дарханы зам дээр НЭГ биш ДОЛООН удаа тендер зарлагдсан байдаг. Харин Ж.Бат-Эрдэнэ ЗХЯ-нд ганц жил завсарласныг эс тооцвол долоон жил ЗТХЯ-нд албан тушаал хашсан байгаа юм.

Дарханы замын тендер зарлалтын бараг бүх үед тэр эл яаманд байж таарсан гэсэн үг.

ЗТХЯ-нд алба хашилтын он цагийг хөөж үзвэл: 2015 онд ЗТХЯ-ны ТНБД-аар томилогдон ажиллаж эхэлсэн. Улмаар яаманд нь хүн амины ноцтой хэрэг гарсантай холбоотойгоор хариуцлага хүлээн 2018 оны наймдугаар сарын 12-нд сайд нартайгаа хамт огцорч байв. Улмаар 2019 оноос Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны долдугаар сарын 16-нд Зам тээврийн хөгжлийн Дэд сайдаар томилогдсон. 2022 оны есдүгээр сард яам сэлгэн ХХААХҮ-ийн Дэд сайд болоод байсан билээ.

Дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Дарханы замыг дуустал тэндээ амьдрах үүрэг авцгаасан хэмээн чухам сүржигнэж нэг сар гаруй хугацаанд Дарханд амьдарсан байдаг. Тухайн үеэрээ 1.4 саяыг ХООЛОНД, 4.6 саяыг БАЙРАНД зарцуулсан 30 хоногийн томилолтын эцэст ХХААХҮ-ийн яам руу сэлгэн томилогдоод яваад өгсөн билээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамыг тав хувааж, тус бүрд нь тендер зарладаг БНХАУ-ын дөрвөн компани шалгарч байв. Манай Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх зам засвар, арчлалтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тус бүр 60.0 сая ам.доллар, нийт 120.0 сая ам.долларын дүн бүхий МОН-3679, МОН-3786 дугаартай зээлийн гэрээг 2018 оны долдугаар сарын 23, 2019 оны аравдугаар сарын 2-нд тус тус байгуулж байв. “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх зам засвар, арчлалтын төсөл” гэдэг нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг сэргээн засварлах, шинэчлэх төсөл юм. Ийнхүү санхүүжилтийн гэрээ хийгдсэний дараа ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тендерийн Үнэлгээний түр хороог байгуулж, өнөөг хүртэл хэл ам дагуулж буй дөрвөн Хятад компанийн сонгон шалгаруулсан. Ингэж анх эхэлсэн.

Хоёр. Ж.Батзандан ба Капитал банкны 12.6 тэрбум

Капитал банк "Хөгжлийн банк"-нд 57 тэрбум төгрөгийн өртэй. Эл банк Хөгжлийн банкны зээлээ төлж чадахгүй өрөнд баригдаж дампуурсан гэх процесс. Харин Капитал банкны хамгийн том зээлдэгч нь “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иуд. 12.6 тэрбумыг зээлсэн эл компаниуд ШИНЭ намын Г.Аюулгүйнх.

Гэвч Улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрийнх нь нэр дээр бүртгэгдэж байсан компаниудаа Г.Аюулгүй "дампууруулах шүүхийн шийдвэр" гаргуулаад зээлээс бултаж өдий хүрч иржээ.

Г.Аюулгүй Ж.Батзандан нарын холбоо хамаарал: Ж.Батзандан 2004 онд “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийг байгуулж, төв талбайд жагсаж явах үед арын албанд Г.Аюулгүй хүчин зүтгэснээс тэдний харилцаа эхэлжээ. 2012 онд Ж.Батзанданг УИХ-ын гишүүн болоход туслах, зөвлөхөөр нь ажиллаж эхэлжээ. ШИНЭ намыг байгуулж, 2019 оны зургадугаар сарын 6-нд Төрийн ордонд анхдугаар их хурлаа хийхэд Намын байгуулалт хариуцсан дэд даргаар нь томилогдон ажиллажээ.

Тэд 2004 оноос салшгүйгээр хамт явж ирсэн тэдний харилцаа ийм. Туслах, ШИНЭ намын дэд дарга, басхүү бизнесийн хамтрагч.

Тиймээс хуулийн байгууллагынхан Г.Аюулгүйн зээлийн ард түүний дарга Ж.Батзанданг байгаа гэх сэжмээр шалгаж эхэлсэн бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 11, 2022 08:25

иймэрхүү төрийн сиймхийгээр даргын сууд�##�д суусан хулгайч нарыг бүгдийг нь �######�уулах хэрэгтэй дээ.олон жил л ах дүү амраг садангаараа нийлж идэж уулаа ард иргэд ч түүнд нь бүүр дасаад эвлэрчихсэн. Эрүүл нийгэмтэй улсад бол энэ хэдэн хулгайчууд бүгд торны цаана байж байгаа даа. Бид ч арчаагүй ард түмэн юм даа чааваас. 90 оноос хойш Казакстан , Эрээн ямар байж байгаад ямар болов гэтэл муу Улаанбаатараа харчих�##� даа бүүр саар�##�таад �####� бетонон ширэнгэ болчихсон бас тэр төв цэвэрлэх байгууламжаа хар�##�даа �##�ь зөвлөлтийн үеийн үе ээ өнгөрөөсөн байгууламж,хүчин чадлаа дийлэхээ болиод удаж байна даа.

Зочин
Зочин
10 сар 11, 2022 08:45

Луйварчин хулгайч нар чинь Эх оронч , шудрага , тэмцэгчийн дүрд сайн тоглож олон түмнийг хууран мэхэлдэг байхгүй юу. Тэмцэгч гээд орилолдоод байгаа амьтад чинь Эх оронч, Шудрага хүний баг өмсөж жүжиглээд цаад зорилго нь �##�бан туша�##�д хүрэх ашиг хонжоо олох юм шүү дээ. Хамгийн тод жишээ нь энэ солиот эр Батзандан.

Зочин
Зочин
10 сар 11, 2022 09:07

Авилга авсан хүнтэй Ерөнхийлөгч харьцах ч үүрэг ч өгөх шаардлагагүй. АТГд хичнээн найз бсн ч ажлаа л хнэ. Юу юуны духанд хүрэхгүй дэвээд солиорох юмаа. Барьцгүй нөхөр. Чамтай ч сайдаж болохгүй юм бн.

Зочин
Зочин
10 сар 11, 2022 09:09

Hunii aldaan deer shudarga handaj baigaa ni olnii nudend shudarga haragdana...Bodit hun ni ooroo tungalag tsewer hun monuu .....

Зочин
Зочин
10 сар 11, 2022 09:09

Batzandan uneheer shudraga hun shuu bud jinhene shudraga mongol humuusee demjij huch uguh heregtei shuu ganch udaach bolow ard olnihoo tuluu eh oron gazar shoroonihoo tuluu gudmand garch jagsaj uzsen eh oronch hun l batzandang oilgono shuu daichin zaluu shuu amjilt

Зочин
Зочин
10 сар 11, 2022 09:35

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Батбаяр энэ 3 нийлж дампууруулсан байхаа даа

Зочин
Зочин
10 сар 11, 2022 09:43

Батзандан, Аюулгүй, Батбаяр нар хуйв�##�дсан.

Зочин
Зочин
10 сар 11, 2022 09:56

Ж.Батзандан ба Капит�##� банкны 12.6 тэрбум. АЙМААР ЛУЙВАРЧИД. Төлхийн тулд л төрд ороод байв�##� Монгол улс яаж хөгжих юм бэ

Хогтавиулаач
Хогтавиулаач
10 сар 11, 2022 10:21

Ах дүү нар 2 намд ороод хамтарч луйвар з�##�иоан хийж баяждөг.Энэ бас з�##�илан оуйвараар гаршчихсан хогнууд

Иргэн
Иргэн
10 сар 12, 2022 00:21

ЗА ИЙМ УЛС ТӨРИЙН АХ ДҮҮ ГЭР БҮЛЭЭРЭЭ БАНЗАЛДДАГ ГАРУУД ХУЛГАЙ Л ХИЙНЭ ШҮҮ ДЭЭ!!! ӨӨР ТЭДЭНД ХИЙЖ ЧАДАХ ЮМ ГЭЖ БАЙХГҮй

сонгогч
сонгогч
10 сар 12, 2022 10:57

Батзандан зээлээ төлөөч ээ шившиг

Tamir
Tamir
10 сар 12, 2022 15:52

Irgenii hudulguunuud baigal hamgaalah hudulguun geel baahan shantaajuud l baidiin bishuu batzandan uynga battsogt magnai baasan chavgants
shinjeeravdan munhbaysgalan ulaan aliin lodoisambuu zarig unuruu geel garuud unuudur haa bna yu hiij bna tednii umuurch umguulj baisan hulgaichuud haana ymar hereg hiigeed yvj bna uursduu yagaad chimeegui bolov geel bodhiim munch ih bnadaa deeree shudtei umbuunuudee

Холбоотой мэдээ

Back to top button