Нийгмийн
"Ташкент 2022": Г.Алтанбагана ялагдал хүлээлээ
“Ташкент-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5 дахь өдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан эхэллээ. 90 кг-д ОУХМ Гантулгын Алтанбагана эхний барилдаанаа Африк тивийн 8 медальтай Египетийн Али Хаземтэй хүч үзэж торгуулиар цэвэр ялаад байсан юм.
Тэгвэл 1/8 шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Гүржийн Лука Майсурадзетэй хүч үзэв. Тус барилдаанд манай бөх толгой дээрээ тулж мэх хийсэн гэдэг үндэслэлээр хансөкү-макэгээр тун харамсалтай ялагдал хүлээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай тамирчдад сэтгэл зүйн бэлтгэл маш дутагдалтай байна.Өрсөлдөгч тамирчных нь гуншинг дуудаад эхлэнгүүт шууд ухаан тавьчихаж байгаа юм .Энэ талын бэлтгэлийг надаар заалгамаар байна тэр нь олимп дэлхий тивийн аварга байж болно бүү ай та бол омог бардам монгол бөх ухрахыг мэдэхгүй зөвхөн урагшаа дайрдаг цөс ихт монгу гэдгээ бүү мар мартвал хоёр гөлтгөрөөрөө тэмцээн болж байгаа ордны таазыг олон удаа ширтэнэ шүү.