Сурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: АСА циркийн засвар “амь орсон” ч мэдээлэл олон нийтээс далд байна

Хөл хорионы улмаас зогсонги байсан АСА циркийн барилгын засвар “хөдөлгөөнд оржээ”.

Биелээгүй мэдэгдэл: “Цирк 2021 онд ашиглалтад орно”

УИХ-аас 2005 онд Улсын циркийг хувьчлах жагсаалтад оруулсан. Улмаар тухайн үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр 2008 онд “Аса консалтинг” компанид шилжүүлж байсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл буюу 14 жилийн турш зориулалтаар нь ашиглаагүй тус барилгын засварын ажлыг анх 2020 оны долоодугаар сард эхлүүлсэн. Гэсэн хэдий ч хөл хорионы улмаас өнгөрсөн оны тавдугаар сар хүртэл засварын ажлыг хийгээгүй юм.

Энэ талаар АСА циркийн ерөнхий захирал М.Отгонцэцэг “2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс засварын шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, тус оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа” хэмээн хэвлэлд мэдээлж байлаа.

Түүний мэдээллийн дагуу бол циркийн барилга ашиглалтад ороод нэг жилийн нүүрийг үзэхээр хугацаа өнгөрчээ. Тэгвэл бодит байдалд АСА циркийн барилгын засварын ажил ямар шатанд яваа, саяхан барилгын ямар ажил хийгдэж эхэлснийг сурвалжиллаа.

Нөхцөл байдал: ҮХОБ-ны барилга нурж, циркийн барилгыг тойруулан газар ухжээ

Манай сайтын сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн II хороо, Усны гудамж дахь Улсын цирк буюу АСА циркийг зорьсон юм.

Циркийн барилгыг тойруулан хашаа босгосон нь засварын ажлыг ямар гүйцэтгэлтэй явааг харах боломжгүй болгож байлаа. Циркийн хашааг удтал тойрсны эцэст засварын ажлыг харах боломжтой хэсэгт очив. Тус барилгын дотор хэсгийг хоосолж, урд хэсэгт буюу Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ард экскаватор газар ухсан байлаа. Бүлэг хүмүүс тус хэсэгт ажиллах бөгөөд экскаваторын жолооч бололтой хүн түр амран суугаа харагдав.

Харин ухсан нүхэн дотор гурван хүн ажиллана. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны барилгын арын хэсэг буюу цирк талын хана нурсан байлаа. Сайн ажвал циркийн барилгыг тойрсон хашаан дотор тэрхүү нурсан хэсэг оржээ. Экскаватораар ухсан нүхнээс хэдхэн алхмын зайд банкны барилга нурсан нь хачирхалтай.

“Хариултгүй” албан тушаалтнууд

Хашааны гадна талаас ажигласны эцэст дотор нь орж, засварын ажилтай танилцахаар гол хаалгыг зорив. Биднийг очих үед барилгын талбайн харуул “Ажлаа өглөө хүлээж авсан учраас засварын ажлыг ямар хүн удирдан явуулж буйг мэдэхгүй. Мөн удирдах албан тушаалтын зөвшөөрөлгүйгээр орох боломжгүй” гэх тайлбарыг өгсөн юм.

Тухайн газар ажиллаж буй ажилчдын нэгнээс засварын ажлыг удирдаж буй албан тушаалтны дугаарыг авч, таван удаа залгасан ч холбоо барих боломжгүй байлаа. Тиймээс АСА циркээс лавлахаар холбогдох дугаар луу нь залгасан ч орох ярианы эрх нь хаагдсан байв. Харин циркийг хувьчилсан “Аса консалтинг” компанитай холбогдохоор хаяг, лавлах утсыг эрсэн ч тусыг эс олсон юм. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд “Аса консалтинг” компанийн бүртгэлийн мэдээлэл байхгүй байв.

Харин Соёлын яамны зүгээс “Чингис хаан” музейн нээлттэй холбогдуулан завгүй байгаа тул өнөөдөртөө мэдээлэл өгөх боломжтой албан тушаалтан байхгүйг учирлалаа.

Товчхондоо циркийн засварын ажлыг хийж байгаа ч үүний талаарх мэдээлэл олон нийтэд ил биш байна.

Эх сурвалжуудтай холбогдоход нөхцөл байдал ямар байсан бэ:

  • Харуул: Ажлаа өглөө хүлээж авсан тул мэдээлэл алга
  • Засварын талбайг хариуцан ажиллаж буй дарга: Таван удаа залгасан ч утсаа авсангүй
  • Соёлын яамны хэвлэлийн төлөөлөгч: Өнөөдөртөө мэдээлэл өгөх боломжгүй
  • АСА цирк: Холбогдох дугаарууд орох ярианы эрх нь хаагдсан
  • “Аса консалтинг” ХХК: Улсын бүртгэлийн системд бүртгэлгүй, хаяг байршил, холбогдох утасны дугааргүй

Циркийн барилгын баруун хэсгээс хашаан доторх үйл явцыг тодхон харж болно. Барилгыг тойрсон гүнзгий нүх ухаж, суурь цутгалтын ажлыг хийхэд бэлдэж буй нь баараггүй. Харин нүсэр засварын ажил хийж байгаа гэхэд 20-25 хүн ажиллаж харагдав. Зарим ажилчид нь хоорондоо ярилцаж зогсох бол нөгөө хэсэг нь ажлаа хийнэ.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Энэ мэтээр хэзээ циркийн барилгын засвар дуусах нь тодорхойгүй байхад Монголын циркчид “хуучин цирк” хэмээн хэлж заншсан Дашчойлон хийдийн дэргэдэх дуганаас өөр очих газаргүй байгаа юм. Олон жилийн өмнө шатсан тус барилга хэзээ мөдгүй салж унах эрсдэлтэй.

Монголын циркчид 2018-2021 онд 37 үзүүлбэр, уран бүтээлийг 22 удаагийн тоглолтоор 20 мянган хүнд, энэ оны байдлаар Монгол бөхийн өргөө болон Буянт-Ухаа цогцолборын байранд хоёр уран бүтээлийг 12 удаагийн тоглолтоор 100 гаруй мянган үзэгчид хүргэсэн байдаг.

Таван минутын үзүүлбэрээ 5-10 жил бэлддэг циркийн тамирчдын хувьд энэ мэтээр шаардлага хангаагүй газарт тоглолт хийж буй нь манай улсын циркийн тамирчдын нэг бус хоёр ч үеийг үгүй хийх асуудалтай нүүр тулж байна. 

Н.АНУЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 11, 2022 09:16

Юу вэ эргэн тойронд нь самраад хаясан байнашдээ

Зочин
Зочин
10 сар 11, 2022 09:17

энэ нээрээ хэзээ дуусах юм болоо? Засвараа яар�##�тай дуусгамаар байна аа

Зочин
Зочин
10 сар 11, 2022 09:19

tsirkee yagaad davagdorj gedeg hund ogchihson ni gaihal toruuleed baih yum hen durtai ni durtai zuilee avj boldog bolchihson uu buu med tegeeed zasna zaswarlan l geed bsn chn yasan

Хариу
Хариу
10 сар 11, 2022 09:54

Экскаваторыг кран гэж нэрлээд байх юм. Кранаар юм ухаж байхыг хэзээ хаана харсан хүн бэ энэ сэтгүүлч. Юм мэдэхгүй бол бу�####�ас асууж бай.

Зочин
Зочин
10 сар 11, 2022 10:56

Долгорсүрэн зааны хүүхдүүдийн шун�##� хэзээ барагдах болдоо хөөрхий!?

Иргэн
Иргэн
10 сар 11, 2022 11:36

Юун засварын ажил? Зургаас харахад барилга баригдаж байна шүү дээ, новшнууд юм даа энэ барилддаг гэх ах дүү гарууд.

Зочин
Зочин
10 сар 11, 2022 14:45

Dolgorsuren zaaniin huuhduud tcirkgui bol turj uhehguish de amisgaa ondoo salbadt biznes hiijihgui tolgoigiin uhaangui bolhoor shine ym sedej chadahgui ulsiin huuhduudiig emj ruu dairj ulsiin tcirk I bolgoj bga amisgaa ymaa

Д Баярсайхан
Д Баярсайхан
10 сар 11, 2022 23:26

Одоо ОУ-ын цирк хаана тоглолтоо хийнэ
Ичих зүрх, сэтгэл гэж байхгүй болж,түр арг�##�ах юм болох нээ Олон удаа хуурлаа Цирк ээ бариулмаар байна шүү?

Зочин
Зочин
10 сар 12, 2022 10:45

Энэ хүний шун�##�ын дэв шингэсэн газар битгий ор тэгээд дампууран биз

Холбоотой мэдээ

Back to top button