Үе тэнгийхний ялгаварлан гадуурхалтын эсрэг нэгдэхийг уриаллаа

ЮНЕСКО-гийн гишүүн орнууд сургуультай холбоотой хүчирхийлэл нь бүх хэлбэрээр хүүхэд, өсвөр үеийнхний сурч боловсрох, эрүүл мэнд, сайн сайхан амьдрах эрхийг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрч, цахим орчин дах хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр болгон арваннэгдүгээр сарын эхний пүрэв гарагийг зарласан байдаг.
НҮБ-ын гишүүн орнуудын олон улсын болон төрийн, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс болон бусад оролцогч талуудыг олон улсын өдрийг сурталчлах, мэдээлэл түгээхийг уриалж байгаа юм.
Цахим орчны болон бүх төрлийн үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нь сурагчдын сурлагын амжилт, сэтгэцийн эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг.
Байнга дээрэлхүүлдэг хүүхдүүд сургууль дээр энгийн хүүхдүүдтэй харьцуулахад гурав дахин илүү өөртөө итгэлгүй байдаг. Эдгээр хүүхдүүд сургууль завсардах магадлал хоёр дахин өндөр байдаг.
Иймээс хүүхдүүдийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө цахим дээрэлхэлт, үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сарын аянд оюутнууд, залуучууд, эцэг эхчүүд, боловсролын байгууллагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэн бүрийг нэгдэхийг уриалж байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УЛНЫ ГЭХ ТОДОТГОЛТОЙ САРАН ИЖИЙ АУГАА ИХ АХАЙТАН ОРЧИН ЦАГИЙН МАНДУХАЙ ХАТАНТАНЫ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮГ БОЛ АЙМШИГТАЙ ЯЛГАЬАРЛАН ГАДУУРХАЛТ МӨН ҮҮ?