ЭДИЙН ЗАСАГ
Хөгжлийн банкны 766.5 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эргэн төлөгджээ
Хөгжлийн банк энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс өнгөрсөн сарын 30-ны өдрийг хүртэл 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хүлээн авсан байна.
Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээлийг төлсөн. Энэ хугацаанд нийт 14 зээлийг бүрэн төлж, хаасан аж. Дээрх зээл нь нийт 278.3 тэрбум төгрөгийн хэмжээтэй бөгөөд үүний 191.2 тэрбум төгрөгийг “Кью Эс Си” компани төлжээ.
Н.АНУЖИН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.