НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
Орон нутгийн нислэгт татаас өгснөөр 50 хувиар хямд зорчих боломж бүрдэнэ
Засгийн газраас ирэх оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт олон чиглэлд, хямд тийзээр, аюулгүй, ая тухтай нисэх бодлогыг баримталж байгаа ажээ.
Уг бодлогын хүрээнд яамны зүгээс хэд хэдэн арга хэмжээ авч ажиллах юм байна. Үүнд:
- Онгоцны шатахууныг нэг цонхоор, нэгдсэн тарифаар хямд авах /Ингэхдээ тонн тутамд одоогийн ханшаас 265 ам.доллар хямдрах боломжтой/.
- Орон нутгийн нислэгт татаас өгөх /Орон нутгийн есөн чиглэлд нислэг хямдруулахад 9.8 тэрбум төгрөгийн татаас шаардлагатай/.
- Агаарын тээврийн болон нисэх буудлын үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргах зэрэг ажлыг багтаажээ.
Хэрэв дээрх ажлуудыг хэрэгжүүлж чадвал орон нутгийн иргэд 50 хувийн хямдралтай үнийн тарифаар зорчих боломжтой гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдээллээ.
Н.АНУЖИН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ЛАЛАРУУД ИЙМ ТЭНЭГ ЮМ ХИЙХЭЭ БОЛИОЧЭЭ СДА
Зах зээлийн асуудалд нам нэртэй бүлэг этгээдүүд оролцохоо больчих тэгэх үү.Онгоц автобус биш