НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Хөгжлийн банк: Эргэн төлөлт хийгээгүй компаниудын зээлийн үлдэгдэл ингэж нэмэгджээ

Хөгжлийн банк 2022.01.20-2022.09.30-ныг хүртэл 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хүлээн авсан байна.

Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн. Энэ хугацаанд нийт 14 зээлийг бүрэн төлж, хаасан аж. Дээрх зээл нь нийт 278.3 тэрбум төгрөгийн хэмжээтэй бөгөөд үүний 191.2 тэрбум төгрөгийг “Кью Эс Си” компани төлжээ.

Хөгжлийн банкны нийт зээл, хүүгийн өрийн үлдэгдэл есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2.7 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь 53 зээлдэгчийн чанаргүй өрийн үлдэгдэл ажээ. Үүнээс 31 хувь нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 874.5 тэрбум төгрөгийн багц юм. Үлдсэн 69 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн багц аж.

Зээлийн эргэн төлөлтөө хийгээгүйн улмаас зээл, хүүгийн үлдэгдэл нь нэмэгдсэн компаниуд /есдүгээр сарын 30-ны байдлаарх зээлийн хэмжээг нэгдүгээр сарын 20-ны өдрийн зээлтэй харьцуулав/:

  • “Хөтөл” ХХК -62.2 тэрбум төгрөг
  • “Эрэл” ХХК – 24.4 тэрбум төгрөг
  • “Бэрэн групп” ХХК – 21.8 тэрбум төгрөг
  • ТОСК, Буянт-Ухаа 1, 2 хороолол- 10.8 тэрбум төгрөг
  • Эгийн голын усан цахилгаан станц төсөл –10.2 тэрбум төгрөг
  • “Мондулаан трейд” ХХК –2.8 тэрбум төгрөг
  • “Түгээмэл түмэн хишиг” ХХК –1.4 тэрбум төгрөг
  • “Изинис Эйрвэйз” ХХК –0.9 тэрбум төгрөг
  •  “МБҮ трейд” ХХК –0.8 тэрбум төгрөг
  • “Бармон трейд” ХХК –0.6 тэрбум төгрөг
  • “Зэст-Өндөр” ХХК –0.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Тус жагсаалтад “Мон лаа”, “НВЦ” болон Чингис хаан банк ч багтсан байна.

Н.АНУЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

ӨӨ хэдэн хуьийн компаниудаал ноолж байх шив. Маш их зээл авчихаад зээл төлөх хугацаа болоогүй гээд зээлээ төлдөггүй ТӨК-уудаа бичээ ч. Зээл төлүүлэхэд хувь хувьсгалаар ялгаад яах вэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button