Нийгмийн

Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг наймдугаар байрт шалгарлаа

Азербейджан улсын Нахчивян хотноо 16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиад аравдугаар сарын 1-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадад дэлхийн 22 орны 34 багийн 206 өсвөрийн шилдэг тамирчид оролцсон байна. Монгол Улсаа төлөөлөн П.Буянцэцэг ахлагчтай Б.Ананд /FM/,  Б.Тэнүүнболд /FM/, М.Амилал /FM/ Э.Хүслэн /WMK/ нар оролцжээ. Монголын 16 хүртэлх насны баг есөн өрөг тоглож 4 хожил, 2 тэнцээ, 3 хожигдол гэсэн үр дүнгээр 10 оноотой наймдугаар байрт шалгарчээ.

Монголын багийн дөрөвдүгээр ширээнд тоглосон спортын дэд мастер Э.Хүслэн 9 өргөөс 7.0 оноо авч бүх тамирчдыг тэргүүлсэн ч тэмцээний зохион байгуулах комиссоос перформанс рейтингийн дунджаар ширээ болгоны шилдгүүдийг шалгаруулна гэсэн журам баримталсан тул 8-р байрыг эзэлжээ.

С.СУВДАНСОНДОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button