УЛС ТӨР

ЧУУЛГАН: Ирэх жил далд эдийн засгаас 200 тэрбум төгрөгийн орлого олно

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль"-ийнтөслийг хэлэлцлээ.

Ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Сангийн яамыг далд эдийн засаг гэж хэлж сурч байгаад баяртай байгаа. Энэ жилийн таван хувийн өсөлт дотор далд эдийн засгаас орж ирж байгаа мөнгөний хэмжээгээр өсөлт хэр байна" хэмээн асуулаа.

Сангийн яамны ТНБД Ж.Ганбат "Далд эдийн засгийг бууруулах чиглэлээр бараа бүтээгдэхүүн, ашигт малтмалын үйлдвэрлэл, экспорт импортыг үе шаттай нэмэх, гаалийн лабораторын дүгнэлтэд үндэслэн татварын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхтэй холбоотой ажлуудыг хийж байгаа. Далд эдийн засаг уул уурхайн салбарт байгаа гэж үзэж байна. Татвар, гаалийн тал дээр нэлээн ажлууд хийгдэнэ. Ирэх жил далд эдийн засгийг бууруулах байдлаар 200 тэрбум төгрөгийн орлогыг нэмж олно гэж төсөвт тооцоолон тусгасан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
yum yum helne, harna
yum yum helne, harna
10 сар 13, 2022 14:34

uls turiig ingej davsgui hool shig bichihgueeeee. nuli geed yavahiin. tegsnee bas yogtloh gej oroldood bh shig bgaan. medlegee nem

Зочин
Зочин
10 сар 13, 2022 14:35

Syyliin yed gargaj bgaa togtool, shiidver, khuuliin uurchlultiig kharakhad dald ediin zasag ulam l tsetseglekheer bna daa.

Зочин
Зочин
10 сар 13, 2022 14:49

тэр д�##�д эдийн засаг гэдгээ гаргаж ирж чадах уу? Тэр чинь луйварчдын мөнгө уга�##�т шд.Шударга ажиллаж чадах уу?Худлаа нөгөө ядарсан иргэдээ л торгож дарамт�##�ж л мөнгө олох гэж үзнэ д.

Холбоотой мэдээ

Back to top button