Д.Амарбаясгалан: Засгийн газрын нэрийн өмнөөс хүлцэл өчиж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ХБНГУ-ыг зорих айлчлалын баг Улаанбаатар-Берлин-Франкфурт чиглэлд өчигдөр /2022.10.12/ ниссэн. Улмаар чиглэл өөрчилж иргэдийг хоцроосон гэх асуудал дагуулаад байгаа билээ.
Тэгвэл нислэгтэй холбоотой үүсээд буй асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өгч, уучлал хүслээ.
Тэрээр "Монгол Улсын Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийж буй айлчлал нь тус улсын канцлер Ангела Меркель 2016 онд Монгол Улсад хүрэлцэн ирснээс хойшхи төрийн өндөр түвшинд хийж буй анхны айлчлал юм. Энэхүү айлчлал нь Монгол Улсын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаанд нэн өндөр ач холбогдолтой бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа үед тохиож байна.
Монгол Улсын Засгийн газар дээрх айлчлалтай холбогдон гарах зардлыг бууруулах хүрээнд тусгай үүргийн нислэг захиалахын оронд иргэний агаарын тээврийн нислэгт айлчлалын бүрэлдэхүүнийг багтаасан. Энэ нь зардлыг тав дахин хэмнэх ач холбогдолтой байсан юм.
Иймд иргэд, зорчигч та бүхнийг үүссэн асуудалд хүлээцтэй хандахыг хүсэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу" гэжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэж олон олон иргэдийг хохироон байж хэмнэх хэрэгтэй юу, төр хэмнээд, иргэд хохироод мөн таарч дээ
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр юм болж дээ. Гэхдээ тухайн аялахаар зорчсон зорчигчдод урьдчилан мэдэгдэх үүргээ МИАТ гүйцэтгэсэн гүй, зорчигчидтой доромжилсон байна. Ажил хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй. Тегелээс Франкфурт орох тээврийн зардлыг өгөхөөс гадна дамжин өнгөрөх нислэгтэй хэдэн зорчигч байсныг нь нягталж, хохиролгүй болговол асуудал шийдэгдэх бус уу? Ерөнхий сайдын айлчлал өчигдөр төлөвлөгдөөд өнөөдөр шийддэг биш, урьдчилан төлөвлөгдсөн айлчлал. Тиймээс МИАТ-ын удирдлагад хариуцлага хүлээлгэх нь хамгийн зөв шийдэл.
Ажил хий. Чадахгүй бол зайгаа тавьж өг гэдэг зарчим үйлчлэх ёстой гэж үзэж байна. Хариуцлагагүй албан тушаалтнаас болж, ард иргэдээ бухимдуулаад болиоч ээ. Монгол төр, Засгийн газрын нэр хүндэд хортой. Зүгээр л өөрт хариуцуулсан ажлаа л хийцгээхийг уриалж байна.
ЗАРДЛЫГ 5 БУУРУУЛСАН БОЛ МАШ САЙН. ХАРИН ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХОХИРООХГҮЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ЁСТОЙ АЖЛЫГ ХИЙЖ ЧАДААГҮЙ МИАТ-ЫН МАНГАР ПАЦАН ЦҮНХ БАРИГЧДЫГ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ ШҮҮ. ЭНҮҮНД ЧИНЬ ЗГ ХҮЛЦЭЛ МҮЛЦЭЛ ӨЧӨӨД НЭМЭРГҮЙ.
арчаагүй новшнууд ямар ч бизнесийн соёл энэ тэр түй ч мэдэхгүй зайлуулах юмсан!
Энэ балайчууд одоо болиосой Ард биднийг ингэж даажигнаж болохгүй Ядахдаа эхлээд наад хогийн уучлалаа хэлэх хэрэгтэй байсан
ГХЯаи айлчлалаа ч зохион байгуулж чадахаа больж дээ. Дандаа арын хаалганы юмаар дүүрсэн болохоор...
Atsnii dunk uhsenee hiij teneed bdiin naad lalriiiin uls chin duuschlaa
Эхлээд хэлээд явах хэрэгтэй биз дээ. Дараа нь мянга уучлаарай гээд яахав дээ.
ер сайдаа буулгачаад явхад яахавдээ даварцан яндалууд
Сайдаа буулгачихаад яваагүй.Сайд нь нохойтойгоо үлдэж ТИЙЗ захиалсан нөхөд цаашаа ВАГОНООР явж чирэгдэл учирчээ.Ойлгоогүй олгой толгойт бололтой