УЛС ТӨР
"ЗГХЭГ-т шинээр ЗГ-ын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулна"
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "МХЕГ татан буугданаар 800 гаруй байцаагч нар салбар яамдад хуваагдаж ажиллана. Үүнд орон тоо нэмэгдэх асуудал байхгүй. Үүнд 300 орчим орон тоог цомхогтгоно. ЗГХЭГ-т шинээр Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулна. Эл агентлагийг ЗГХЭГ-т байгуулж байгаа учир нь яамд болон төрийн бусад бүтцэд хяналт тавих үүрэгтэйгээр оруулж ирнэ.
Өнөөдөр ЗГХЭГ нь салбар хоорондын уялдаа холбоог хангуулах үүрэгтэй. Хоёрдугаарт, төрийн ажлын хэрэгжилтэд хяналт тавих, шалгалт, мониторинг хийх үндсэн чиг үүрэгтэй.
Эдгээр чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс энэхүү агентлагийг байгуулж байна" хэмээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар Ганзул зүгээр ажлаа хийгээд яваад бху. Түвшинбаярын хэрэг дээр ч асууд�##� бий дээ