Хөрөнгийн, Крипто зах зээл

Улсын их дэлгүүрийн хувьцааны ханш 9.42 хувиар уналаа

Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр /аравдугаар сарын 20/ энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 209.95 сая төгрөгийн үнийн дүн бүхий 864.2 мянган ширхэг хувьцаа арилжаалжээ.

Нийт 12 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин зургаан компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Авто имплекс” компанийн хувьцаа 14.82, “Багануур” компанийх 14.67, мөн “Могойн гол” компанийх 11.11 хувиар өсөв. Ингэснээр хамгийн өндөр хувьцааны ханшийн өсөлттэй компаниуд боллоо.

Харин “Төрийн банк”-ны хувьцааны ханш 11.35 хувиар өссөнөөр хамгийн их уналттай хувьцаа болов. Үүний араас “Улсын их дэлгүүр” 9.42 хувь, “Хэрлэн хивс” 8.7 хувийн хувьцааны ханшийн уналттайгаар жагслаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 32 мянган ширхэг нэгж эрхийг 12.88 сая төгрөгөөр, 400 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 39.72 сая төгрөгөөр арилжаалжээ. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 70 ширхэг үнэт цаас 7000 доллароор арилжаалсан байна.

ТОР-20 индекс 1.34 хувиар буурч, 33.6 мянган нэгжид хүрлээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 5.29 их наяд төгрөг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
10 сар 20, 2022 18:09

Улсын их дэлгүүрийн эзэн хэзээ явахдаа хувьцааны ашиг хүртээж байсын өмхий луйварчин биздээ тагларч бөглөрч түгжирч үхэх хүндээ муухай хүн

Зочин
Зочин
10 сар 20, 2022 18:14

Эрдэнэт үйлдвэрийн ажилчидын хувьцааг УИДэлгүүрт өгсөн гэж бсн нэгч ноогдол ашиг авч байгаагүйшд олон мянган ажилчидын ягаан цэнхэр тас�##�барыг авсаншд энийг одоо ил болгож нэхэх хэрэгтэй бна хэн дарга нь хожиж ажилчид хоосон үлдэж бна

Зочин
Зочин
10 сар 20, 2022 18:51

UID hezee ch huwitsaanii noogdol ashig ugch baigaagui.3jiliin umnu uzehed 1talkhnii unend hurehgui mungu hiisen bsan.1200k bsan

Холбоотой мэдээ

Back to top button