Нийгмийн

Тархины мэс заслыг анх удаа Налайх дүүрэгт хийжээ

Тархины мэс заслыг анх удаа Налайх дүүрэгт хийсэн байна.

Тодруулбал, тархины хатуу хальсан доорх том цус хуралт, амьсгал зүрх судасны дутагдал оноштой, ухаангүй байдалтай байсан 36 настай иргэнийг тээвэрлэх боломжгүй байсан учир ГССҮТ-ийн гавал, тархины мэс заслын багийг дуудаж, хагалгааг амжилттай хийжээ.

Хагалгаанд ГССҮТ-ийн гэмтлийн эмч н.Энхтүвшин, н.Тэмүүжин, хагалгааны сувилагч н.Гантулга болон Налайх ЭМТ-ийн мэс заслын эмч Б.Сүхбаатар, Гэмтлийн эмч Б.Эрдэнэбадрах, Мэдээгүйжүүлгийн эмч С.Ариунзаяа, сувилагч С.Бижанаар, хагалгааны сувилагч Э.Болормаа, асрагч П.Алтантуяа зэрэг бүрэлдэхүүнтэй баг хамтран оролцсон байна. Өвчтөн өнөөдрийн байдлаар дүүргийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа ажээ.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ямар мундаг юм бэ?Амжилт.Өвчтөн хурдан тэнхрээрэй.

Зочин
Зочин

iimerxuu shougaa bolichooj!!!! tangarag urgusun emch xun ajilaa xiij baigaa shuu!!!! BITGII SHOU XII!!!!

Холбоотой мэдээ

Back to top button