НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг товлолт дархлаажуулалтад оруулна

Эрүүл мэндийн яамнаас санаачлан Дархлаажуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг 2023 оноос товлолт вакцинд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ вакцин нь дэлхий дахинд хамгийн үнэтэй вакцины тоонд ордог бөгөөд Монгол Улс НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр маш хөнгөлөлтэй үнээр 10.000 тун вакцин авах боломж бүрджээ. 

ДЭМБ-ын Эрдэмтдийн зөвлөлөөс 2022 оны дөрөвдүгээр сард зөвлөмж гарсан бөгөөд нэг  тун хийлгэсэн ч дархлал тогтоц 96-гаас дээш хувь байгаа тул нэг тунгаар хийх зөвлөмж гаргасан байна. 

ДЭМБ-ын 2021 оны мэдээгээр 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9.5 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаагаас умайн хүзүүний хорт хавдраар 569 847 эмэгтэй өвчилж, 311 365 эмэгтэй энджээ. Монгол Улсад жилд дунджаар 300 орчим эмэгтэйчүүд умайн хүзүүний  хавдраар нас бардаг ба энэ өвчлөл тохиолдол, нас баралтын тоогоор тэргүүлж байна. Хавдраар эндэж буй 12 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний  хавдраас шалтгаанаар хорвоог орхиж байна.  

Хэрэв охидын 90 хувь нь вакцин хийлгэж, эмэгтэйчүүдийн 70 хувь нь эрт илрүүлэгт хамрагдаж, умайн хүзүүний хорт хавдартай эмэгтэйчүүдийн 90 хувь нь эмчилгээнд хамрагдаж чадвал умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий дээрх анхны устгаж болох хорт хавдар байх боломжтой гэж ДЭМБ-аас зөвлөжээ.  

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дархлаа хэр удаан тогдоодог вакцин ? 1 тун хийлгээд насан туршийнх уу эсвэл 1 жил сар ? Хугацаагаа бичихээ мартаж Баярт аа ! Хугацаагүй тул шинжиж болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button