Нийгмийн
ҮСХ: Эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их цагийг гэрийн ажилд зарцуулдаг

Үндэсний статистикийн хорооноос Цаг ашиглалтын судалгаа хийдэг байна. Энэ судалгаанаас Жендерийн тэгш бус байдлыг илтгэх олон үр дүн гардаг аж.
Үүний нэг нь эмэгтэйчүүд өдөрт дунджаар 4-5 цагийг гэрийн ажил, хүүхэд асрах гэх мэт хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зориулдаг бол эрэгтэйчүүд үүнээс гурав дахин бага цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг юм байна.

Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрчүүдээс гурван цагаар илүү хугацааг хоол унд бэлтгэх, хүүхэд асрах, гэрийн ажилд зарцуулж, энэ хэрээрээ карьер, өөрийгөө хөгжүүлэх цагаа алддаг. Энэ нь эрчүүдтэй тэгш өрсөлдөх боломж бага байгааг харуулж байна гэж дүгнэхэд болохоор байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэр бүлийн гишүүд хооронд яс хаясан бус, нийтэд хүртээлтэй статистик тавьж баймаар байна шүү. Эдийн засаг, инфляци, стагфляци, бодит орлого, ц�##�ин гэх мэт.