Нийгмийн

Улаанбаатар-Истанбул чиглэлийн онгоцонд нас барсан иргэн хагалгааны заалттай байжээ

"Энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар-Истанбул чиглэлийн ОМ-161 аяллын дугаартай онгоцоор зорчиж явсан 62 настай эрэгтэй "Э" онгоцонд нас барсан" гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Мөн тухайн иргэн нас барах үед онгоц Төв аймгийн нутаг дэвсгэрт нисэж явсан гэгдэж байгаа юм.

Тэгвэл энэ мэдээлэл үнэн бөгөөд Турк Улсад эмчлүүлэхээр зорчиж явсан хагалгааны заалттай иргэн нас барсан байна. Харин Төв аймгийн нутаг дэвсгэр дээр нисэж явахад нас барсан гэдэг мэдээлэл худал. Нисээд гурван цаг болж байсан буюу Монголын хилээс нэгэнт гарсан байсан аж.

Ар гэрийнхэн нь шарил тээвэрлэх журмын дагуу гурав хоногийн дараа буюу өчигдөр каргогоор авч ирсэн байна. Хагалгаа, эмчилгээний заалттай иргэнийг онгоцоор тээвэрлэхэд ар гэрийнхэн нь асуумж бөглөдөг бөгөөд тухайн журмынх нь дагуу ниссэн аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харамсалтай мэдээлэл вэ?

Зочин
Зочин

Гүнээ эмгэнэд илэрхийлэе

Зочин
Зочин

Ум сайн амгалан болтугай

Зочин
Зочин

эвий дээ эмчилгээнд явж байсан юм байна шдээ. Гүнээ эмгэнэл илэрхийлэе

Зочин
Зочин

Ум сайн амгалан болтугай

Холбоотой мэдээ

Back to top button