Технологи: БНХАУ-д бүтээсэн нисдэг машины туршилт амжилттай боллоо

Нисдэг машин автомашин шиг олноор үйлдвэрлэгдэж нийтлэг хэрэглээнд хараахан нэвтэрч эхлээгүй. Энэ нь шинэ нээлт биш бүгдэд боломжтой мэт санагддаг ч дэлхий нийт төдийлөн нэвтрүүлж чадаагүй байна. Тодруулбал, одоогийн байдлаар нисдэг машин үйлдвэрлэж буй дэлхийн компаниуд энэхүү машинаа зөвхөн турших байдлаар нисгэж буй. Энэ нь ч зөв бөгөөд ийм том хэмжээний шинэ нээлтийг дагаад тооцоолох ёстой олон асуудал, эрсдэл тулгарч буй нь мэдээж.

Тэгвэл өнгөрсөн долоон хоногт Хятадын "Xpeng" компанийн "X2" нисдэг машин Арабын Нэгдсэн Эмират Улсад анхны олон нийтийн нислэгээ хийжээ. Тодруулбал, "X2" нь Дубай дахь "GITEX" технологийн үзэсгэлэнд хоёр хүний суудалтай нисдэг машиныхаа анхны олон нийтийн туршилтын нислэгийг амжилттай хийсэн байна.
"XPeng, X2" нь найман сэнс ашиглан босоо тэнхлэгт хөөрөх ба хөөрөх зурвас шаардлагагүй суурин газарт тохиромжтой. Хоёр зорчигч тээвэрлэх зориулалттай уг машин нь бүрэн цахилгаан бөгөөд секундэд хоёр метрийн хурдтай агаарт хөөрч, цагт 80 миль хүртэл хурдлах боломжтой хэмээн үйлдвэрлэгчид онцолжээ.

Туршилтын нислэгийг ердөө 90 секунд үргэлжилсэн гэж "XPeng, Aeroht"-ийн нисэхийн ахлах мэргэжилтэн Лю Синьиний хэлснээр технологи нь нийтийн хэрэглээнд бэлэн болоход ойрхон байгаа ч нисдэг машинтай холбоотой зохицуулалт арай л хол байна.
"XPeng" хот суурин газарт нисдэг машиныг зохицуулах физикийн дэд бүтцийг бий болгохын тулд засгийн газруудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд хүмүүс ердөө таван жилийн дотор хязгаарлагдмал зохицуулалттай орон зайд нисдэг машиныг ашиглах боломжтой болно гэж Лю үзжээ. Энэ нь Хятадын засгийн газраас 2025 он гэхэд нисдэг такси үйлдвэрлэх бодлого, төлөвлөгөөтэй маш сайн нийцэж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нисдэг машиныг сэнсгүй хийж болохуу