Нийгмийн
Зургаан настай хүүхдийн ходоодноос дөрвөн жил идэж, бөөгнөрүүлсөн үсийг авлаа

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын тасгийнхан өнгөрсөн долоо хоногт зургаан настай хүүхдийн ходоодонд бөөгнөрсөн үсийг авах мэс засал хийжээ.
Энэ хүүхэд нь үс иддэг зуршилтай бөгөөд хоёр наснаасаа хойш идсэн үс их хэмжээгээр бөөгнөрснөөс хүүхэд бөөлжиж, ус залгихаас өөр зүйл идэж чадахгүй болсон үедээ аймгийн эмнэлэгт хандсан байна. Хагалгаа амжилттай олж, хүүхэд мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байна.

Мэс заслыг аймгийн БОЭТ-ийн Мэс заслын тасгийн их эмч Г.Мягмардорж, Х.Сонин, Б.Өнөболд, мэс заслын сувилагч Б.Өлзийхутаг, Мэдээгүйжүүлэгийн эмч С.Дэлгэржаргал, Мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа үйлчлэгч Д.Баасанцэрэн нарын баг амжилттай хийжээ.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НЭГ МӨСӨН САРЛАГИЙН ҮС ИДҮҮЛЭЭЧ ЯМАР МУУХАЙ ЗУРШИЛ ВЭ? АХИН ИДЭХ ҮҮ? ЯАНАА ҮСЭРТЭЛ НЬ АЛГАДААЧ ГӨЛӨГИЙГ
Stresseer uudeltei setgetsin uvchin shuu.