ГССҮТ эмч, ажилчдадаа 14 сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгоно
Эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлээрээ санхүүжиж байгаа боломж, нөөцөө ашиглан нэн түрүүнд эмч, ажилтнуудаа дэмжих, нийгмийн асуудал дээр нь анхаарах, тогтвортой ажиллуулахад цалин урамшууллын систем дээр нь анхаарч ажиллаж байгаа.
Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын ажилтны цалингийн дээд хязгаарыг байхгүй болгож, суурь цалинг нэмэгдүүлсэн билээ.
Тэгвэл энэ хүрээнд ГССҮТ нь нийт ажилчдынхаа эхний хагас жилийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэж, эмч, мэргэжилтнүүдийнхээ үндсэн цалинг 1-13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 хүртэлх сая төгрөгийн бүтээмжийн урамшууллыг олгохоор болжээ.
Тодруулбал, удирдлагын баг цалин урамшууллаа хэрхэн оновчтой тогтоох талаар ажлын хэсэг гарган судалгаа хийсний үндсэн дээр KPI буюу ажлын үр дүн, бүтээмжид суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж эхлээд байгаа юм.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.