Зүүнбаян-Тавантолгойн төмөр замд осолдсон вагоны жолооч нар 140 км цагийн хурдтай давхисныг тогтоожээ

Өнгөрөгч есдүгээр сарын 28-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэг осолдсон хэрэг гарсан билээ.
Тодруулбал, Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн шанд зөрлөгт ачаа ачсан “Mongolian Trans Logictic” компанийн вагон замаас гарч осолдсон. Цуваанд явж байсан 17 вагоны 14 нь төмөр замын рельс, 3 нь бетонон дэр ачсан байв.
Тухайн үед салбарын сайд нь урьдчилсан байдлаар галт тэрэгний жолооч согтуу байсан, хурд хэтрүүлсэн хэмээх бүдэг бадаг мэдээлэл өгсөн. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр галт тэрэгний жолооч нар 25-30 орчим насны залуус байсан бөгөөд 140 орчим км цагийн хурдтай давхиж явсан нь шалгалтаар тогтоогджээ.
Вагон хурдлах үед ажилладаг аваарын дохиоллоо салгасан байснаас болж хурд хэтрүүлж байгааг тэдгээр согтуу жолооч нар мэдээгүй ийн осолджээ. Суудлын галт тэрэг цагт 100 км, ачааны галт тэрэг 90 км цагийн хурдтай явах ёстой байдаг аж.
Тухайн вагон Зүүнбаян өртөөнөөс 11:30 минутын үед хөдөлж, 12:20 минутад осолдсон байдаг. Зүтгүүр, вагон бүгд “Монголиан Транс Ложистик” компаний өмч бол төмөр зам нь Эрдэнэс Тавантолгойн харьяа юм. Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгатууд үргэлжилж байгааг мэдээллээ.
Эл ослын шалтгааныг зам чанаргүй баригдсанаас болсон гэж олон нийт шүүмжилж байсан ч тийм биш бололтой. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг богино хурдан хугацаанд барьсан бөгөөд зүгшрүүлэлтийн тээвэр явж байгаа билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг хүн хуурч бгаа бишдээ. 140км/цаг хурдтай явсан бол ингэж өнхөрч унана гэж юу бхавдээ.
үхээгүй нь их юм болж дээ төмөр зам чинь хагас цэрэгжилт энэ тэр гэхээ больсон юм уу согтуу хүн вагон жолоодоно гэдэг монголд л байдаг байх даа
Үнэн үү ,архины хэрэглээ дэмжигч төр засаг үүнийг мэдээгүй юу
Архичин жолооч нарын балаг дуусахгүй нь
Дээ
Зуун дөч бишээ 122 км цагийн хурдтай хажуугийн зам руу ороод онхолдсон юм шүү машинч туслах хоёулаа согтуу байсан өртөө зөрлөгийн хажуугийн зам руу орох хурд 25 км цаг байдаг юм