Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулган цонхолсны учир

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралддаг билээ. Энэ дагуу пүрэв гарагт чуулган хуралдсан ч, баасан гарагт хуралдсангүй.
Энэ пүрэв, баасан гарагт
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·"Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, Н.Энхболд нарын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Экспортын уул уурхайн бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байв. Баасан гарагт хуралдаагүй нь учир Төсвийн байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан" өглөөний 10:00-16:00 цаг хүртэл үргэлжилсэнтэй холбоотой ажээ.
Ташрамд дурдахад УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д айлчилж яваа билээ. Тухайн айлчлхлд УИХ-ын гишүүдийн цөөнгүй нь дагалдаж яваа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ удаагийн УИх ер нь л ТАРАХ тохиогоо өгөөд байгаа юм биш үү - ээ дээ , мөн ч ОВЛИГОГҮЙТЭЖ \ авлигагүйтэх биш шүү \ байна даа ...
Ажил хаялт. Иргэд нэг юм бодох ёстой болжээ.
ХЭСЭГ ХУЛГАЙЧУУД НЬ ӨРМИЙГ НЬ АВЧ ГУДАРЧИХААД ХУСАМ МУСАМХАН ХҮРТЭХ ГЭЭД УУРЛАЖЭЭ УИХ ТАРЖ МОНГОЛ ТҮМНЭЭ ГАНЦХААН УДАА БАЯРЛУУЛААЧ АРД ТҮМЭН НЬ ӨР ӨВЧИН ХОЁРООР ЖООМ ШИГ ХИАРЧ БАЙХАД ЭНЭ НЭГ СОНИН ГАРУУД ГАДААДААР ХЭСЭЖ ТЭНЭЭД ВИСКИ ШИМЭЭД БАЛИАРТААД ЯВАХ ЮМ.УААХ БАЛИАР БУЗРУУД ЯАСАН ХАНАДАГГҮЙ ЦАДАХАА МЭДДЭГҮЙ АЦНУУД ВЭ? 33333 ҮЕЭРЭЭ ХЭЛ АМНЫ БАЙ ЛААРАХ ИДЭЖ АМЬДРААРАЙ ТҮЙ ТҮЙ ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОРЖ ХҮН МАЛ ХҮҮХЭД ХӨГШДИЙГ АМРААЖ ҮЗЭЭЧ