Нийгмийн

Шадар сайд С.Амарсайхан БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ

Тэрбээр,

"Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд болсон харамсалтай тохиолдлын улмаас олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтсэн явдалтай холбогдуулан БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Сөүл дэх манай Элчин сайдын яамнаас Монгол иргэд ямар нэгэн байдлаар өртсөн эсэхийг тодруулахаар орон нутгийн эрх баригчдаас яаралтай лавлагаа авч ажиллаж байна.

Манай улсын олон мянган иргэд БНСУ-д ажиллаж амьдардаг.

Хайртай хүмүүсийнхээ төлөө санаа зовж буй манай улсын иргэд Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны 010-8205-3464 дугаар болон Гадаад харилцааны яамны консулын газартай холбогдоно уу." гэлээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай томчууд мөн том шүү. Бусдыг нь больё Путин хүртэл өөрөө эмгэнэл илэрхийлээд байхад манай нэг шадар сайд л илэрхийлэх юм даа. Нөгөө 2- оо бодвол гүйлгээ ухаан бизнес сэтгэлгээ сайтай байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button