Нийгмийн

ЭСЯ: Итэвонд амиа алдсан иргэдийн дунд монгол хүн байхгүй

Сөүл хотын Итэвонд нас барсан иргэдийн дунд монгол иргэн байхгүй талаар БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ. 

Уг мэдээлэлд БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд 2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон ослын улмаас одоогийн байдлаар 151 хүн нас барсан байна.

"Суугаа орны холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байна. 

2022 оны аравдугаар дугаар сарын 30-ны өдрийн 09:55 цагийн байдлаар нас барсан иргэдийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж холбогдох цагдаагийн газраас бидэнд мэдэгдээд байна" гээд осолд өртөж, ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдохыг анхааруулав. 

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин БӨ БИД
Зочин БӨ БИД

ямар ч утгагүй зүйлд даварч дарвиж үхэж буй хүмүүс хохь нь ээ. Сүнсний баяр гэгч ер нь хорих зүйл шүү

Зочин
Зочин

Монголд сүнсний баяр болох уу. Залуучууд хүүхдүүд бэлдээд байх юм.

Зочин
Зочин

сүнсний баяр гэдэг бол мунхаг тэнэгүүдийн баяр. Бодоод үздээ сүнс гэж юу юм бэ. Энэ орчлонд байхгүй гарт баригдаж нүдэнд харагдахгүй зүйл шүү дээ.

Зочин
Зочин

хүмүүс шашин их шүтээд мунхраад ирэхээрээ л ийм харамсалтай юм хүрч байгаа юм. Манайд ч гэсэн бүх төрлийн шашинд хүмүүсийн толгойг юуч үгүй болтол угаадаг түүндээ гаршсан буддын лам исүсийн номлогч исламын номлогч удган бөө гээд цөндөө үл бүтэр нөхөд байгаа шүү дээ. Тэдниы хэлж хийж байгаа бүх зүйл худлаа байдаг.

Зочин
Зочин

2 жилийн өмнө манай боловсролын сайд хориглосон нь яг болж. Хааяа ч гэсэн алсыг харах сайд хэрэгтэй л юм даа

Холбоотой мэдээ

Back to top button