Нийгмийн

Архангай, Булган аймагт самар түүхийг хориглолоо

Архангай, Булган аймаг нь ойгоос хуш, модны самар бэлтгэж, ашиглах тогтоосон дээд хэмжээний хязгаарт хүрсэн тул самар түүж, бэлтгэхийг 2023 оны аравдугаар сарын 01 хүртэл хоригложээ. “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д зааснаар Хуш модны самрыг бэлтгэх зөвшөөрөгдсөн хугацааг 9 дүгээр сарын 10-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд байхаар тогтоосон байна. Харин самрын нөөцийг ашиглах дээд хэмжээнээс хэтрүүлж, зөвшөөрөгдсөнөөс бусад хугацаанд түүж бэлтгэсэн, худалдан борлуулсан зэрэг үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчилд тооцдог.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗӨВ ШҮҮ САМРАНД ЯМАР ХҮМҮҮС ЯВДГИЙГ МЭДЭХ ҮҮ? ГУДАМЖНЫ ЗОЛБИНГУУДЫГ АВААД ЯВЧДАГ ЮМ.ТЭДЭНД ЭНЭРЭХ ХАЙРЛАХ СЭТГЭЛ ГЭЖ ҮГҮЙ ОРОЙ ДЭЭРЭЭ АРВИН ИХ САМАРТАЙ МОДЫГ ХАРЖ БАЙСНАА ХЭД ТҮНШЭЭД УНАХГҮЙ БОЛОХООР НЬ ШӨНӨ ОЧООД ЦАВЧИЖ УНАГААГААД САМРЫГ НЬ АВЧ БАЙГАА ИЙМ ГУЙЛГАЧИН СЭТГЭХҮЙТЭЙ ХҮМҮҮС.САМРЫГ УРАГШ НЬ ГАРГАДАГ МАФИЙХАН ДОТОР ИХ ХУРЛЫХАН БАЙЖ ТААРЛАА САЯХАН МАНАЙ БАЙНГЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ ХУЖАА НАР САМАР АВААД ЭХЭЛСЭН ГЭЖ СУРАГ СОНСООД ГЭРТЭЭ ЦӨМӨХ САМАР АВАХ ГЭТЭЛ ҮНЭ НЬ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ.ГАДАГШ НЬ САМАР ГАРГААД ХИЧНЭЭН ХҮН ХООЛТОЙ ЗАЛГАХ ЮМ АЖЛЫН БАЙР ХЭДЭЭР НЭМЭГДЭХ ЮМ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ ЮМ УУ? ХУЦ МАЙ ШҮҮ ХЭДХЭЭН ХУЛГАЙЧ МӨНГӨ ХАЛААСЛААД АДАГ ГАРТ НЬ ЭХ ОРНЫ БАЙГАЛЬ СҮЙДЭЭД САМАРЧДЫН 80 % ҮХЭЭД ДУУСДАГ ШҮҮ САЙД НЬ ХЭЛСЭН ЗА АЦНУУДАА

Зочин
Зочин

Бүр гадагшаа гаргахыг нь хориглочихоочээ

Холбоотой мэдээ

Back to top button