Аура засал хийхдээ бусдыг түлж, амь насыг хохироосон эмэгтэйд тэнсэн харгалзах ял оноожээ

Нурууны өвчнийг энергиэр эмчилж, аура засал хийдэг Д гэгч эмэгтэй үйлчлүүлэгч О-г нүцгэлэн утсаар биеийг нь ороож, архи, арц хольж рашаан бэлтгэн дөрвөн талд нь лаа асааж зан үйл хийсэн. Үйлийн явцад лаа унаж, гал гарсны улмаас үйлчлүүлэгч О-ы бие 59 хувь нь түлэгдэж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэсэн ч амь насаа алджээ.
Шүүхээс, шүүгдэгч Дулмааг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ингэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, эмчилгээ болон оршуулгын зардлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж буй ухамсар хандлага гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж таван жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноожээ.
Мөн дахин аура засал гэх зан үйлийн үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.
ЭХ СУРВАЛЖ: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нэг ёсондоо хүлж бгаад түлээд аалчихжээдээ
Өө ёстой алчих юм бна лда