Видео: "Аватар-2" киноны албан ёсны трейлер цацагдлаа

13 жилийн дараа "Аватар" кино "Усны зам" нэртэйгээр энэ оны сүүлээр кино театруудад гарч эхэлнэ. Сэм Уортингтон, Зое Салданья нарыг багтсан үндсэн жүжигчид бүгд Пандора руу эргэн ирж, дэлхий нийтийн үзэгдэл болсон түүхийг үргэлжлүүлэх гэж байна. Анхны кинонд дүр нь нас барсан ч Сигурни Уивер дараагийн ангид эргэн ирж байгаа нь шүтэн бишрэгчдийг гайхшруулаад байгаа юм.
Гэхдээ Жеймс Камерон Уиверийн ирээдүйн талаар өөр төсөөлөлтэй байсан нь тодорхой. "Аватар 2" киноны уран бүтээлчид "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа хүмүүсийн хүсэн хүлээсэн киноныхоо дараагийн ангийн талаар ярилцаж, шинэ анги нь анхны кино шигээ оргилд хэрхэн хүрэхийг эрэлхийлэх талаараа ярилцжээ.
Уиверээс үргэлжлэл кинонуудад тоглох шинэ дүрийнх нь талаар асуухад тэрбээр жүжигчдийн сонгон шалгаруулалт нь хүмүүсийн бодож байгаа шиг хачирхалтай биш байж магадгүй гэж бодож байгаагаа хэлсэн байна. Уг кино нь усан дээр суурилсан Нави овгийн тухай үзүүлэх тул далай тэнгисийн олон гайхамшигт дүрслэлийг харуулна гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үүсээд байгаа юм.
"Аватар Усны зам" кино 12 дугаар сарын 16-нд кино театруудад нээлтээ хийнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.