Нийгмийн

Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны долоодугаар сар хүртэл хойшлуулахаар яригдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. Улсын төсөв энэ долоо хоногт батлагдана. УИХ-д байгаа ажлын хэсгийн ажиллаж байгаа хэлбэрээр бол 2023 оны долоодугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар ярьж байгаа. Энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж байгаа төсөлд хагас жил хүртэл одоогийн байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр сунгаж байгаа" гэсэн юм. 

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар "Ипотекийн зээл 2008 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 100 мянга гаруй иргэнийг хамруулсан. Үүссэн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Ипотекийн зээл авч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хохироохгүй шийдвэр гаргана" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button