Д.Амарбаясгаланг генсекээс чөлөөлөх асуудлыг Бага хурлаараа хэлэлцэхгүй

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хашиж байсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд хэн очих нь одоо хүртэл сонин.
Одоогийн МАН-ын дүрмийн 29.2-т, "Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, АЛБАН ТУШААЛ эрхлэхийг хориглоно" хэмээн заасан байдаг.
Гэвч тэрбээр эл дүрмээ үл харгалзан давхар хашсаар буй билээ.
Тэрбээр Ерөнхий нарийн бичгийн даргаараа үлдэх сонирхолтой байгаа тул эл томилгоо өдгөөг хүртэл гацсан гэж хэлж болно.
Генсекээс чөлөөлөх, томилох асуудлыг МАН Бага хурлаараа оруулан хэлэлцэж шийдвэрлэдэг дүрэмтэй. Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар МАН Бага хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 06-нд хийхээр товлоод байна.
Харин тухайн өдөр генсекээс Д.Амарбаясгалан чөлөөлөх эсэх асуудал бас л анхаарал татаж буй юм. Тэгвэл энэ удаагийн Бага хурлаар түүний генсекийн албан тушаалын асуудлыг хэлэлцэхгүй буюу оруулж ирэхгүй ажээ.
ЗГХЭГ-ын дарга, генсекийн албыг давхар хаших түүний хүслийг намынхан нь хэсэгтээ биелүүлсээр суух юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М,Энхболд даргын бееренд хутга шаасан нехер
chadaj bgaaa ymand arga baihg iee
Амарбаясг�##�ан гишүүн сайн ажиллаж байгаа шүү
Түгжилийг төрөөс �######�уул
модератор, редактор Энэ үгээ орчуулаад хэрэглэж болдоггүй юмуу Эгүүрийнхээн