УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Цэцэрлэг, сургуулиудын 70-80 орчмынх нь газар хулгайд алдагдсан байна

Хуваарь ёсоор лхагва гараг бүр Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.  

Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Нэгдүгээрт, дэх асуудал цэцэрлэгийн хүртээмжийг яаж тогтвортой барих вэ гэдэг асуудлыг хэлэлцлээ. Гурван яамны ажлын хэсэг ажиллаж, Засгийн газарт оруулан шийдвэр гаргууллаа. Төрийн өмчийн цэцэрлэгт 94 мянган хүүхэд, хувийн цэцэрлэгт 30 гаруй мянган хүүхэд хамрагдлаа. Яагаад сугалааны тогтолцоонд хүрчихэв ээ гэдэг асуудал байна.Том цогцолбор барилгууд байхдаа архитектур төлөвлөлтийн даалгавар өгч, зураг төсөл батлахдаа үүнийгээ 50 хувь хасуулчихдаг. Үүнээс үүдэж цэцэрлэггүй үлддэг асуудал гардаг байсан юм байна. Улаанбаатарын хүрээнд 700 гаруй барилга баригдаж байна. Үүнээс 20 гаруйхан цэцэрлэг баригдаж байгаа гэсэн тооцоолол бий. Цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй барилгыг улсын комисс хүлээн авахгүй байх, хүлээн авсан тохиолдолд зэрэг зохицуулалтуудыг хийсэн Засгийн газрын тогтоол гарлаа.

Хоёрдугаарт, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим төрийн өмчийн их дээд сургууль бий. Нийт цэцэрлэгийн 70-80 орчмынх нь газар хулгайд алдагдсан байна. Хууль бусаар хэн нэгний нэр дээр шилжүүлсэн байна. Боловсролын салбарт байгаа газруудаас төрийн болон орон нутгийн өмчийн 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, 8 их дээд сургуулийн 1.8 га газар хувь хүний нэр дээр буюу сургууль, цэцэрлэгийн захирал, эхнэрүүдийн нэр дээр шилжсэн байна.

Нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц бариулаад барьсан СӨХ-ийн нэр дээр шилжүүлсэн тохиолдол ч байна. Нийт сургуулийн 70-80 хувийн спорт талбайн газар бусдын нэр дээр шилжсэн нөхцөл байдал тогтоогдсон. Газрын үнийг буцаан төлүүлэх, хариуцлага хүлээлгэх, газруудыг чөлөөлүүлэх шийдвэр гарч байгаа. Бүх төсвийн захирагч нар цэцэрлэг, сургуулийн газрын үнэлгээг дахин хийлгэх ёстой. Гэвч энэ үйл явц биелэгдээгүй"

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 9, 2022 14:49

ЭНЭ ЭНХАМАГЛАН САЙД БОЛ БУСДААСАА ТЭС ӨӨР АЛИВАА АСУУДЛЫГ БОДИТОЙ ОЛОН ТАЛААС НЬ АВЧ ҮЗДЭГИХ ШУДРАГА ТАЛДАА ОДОО ИЙМ МАТЕРИАЛ ХОВОР ШҮҮ .ЭНЭ ХҮНЭЭ ХОЛБОГДОХ ГАЗРУУД НЬ САЙН ДЭМЖЭЭД ӨГӨӨРЭЙ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗРЫГ ДЭЭРЭМДСЭН ХУЛГАЙЧУУД САЙН МЭДЭЖ БАЙГАА УЛСААС ЦАЛИН АВЧ АВИЛГА АВЧ ӨӨРСДИЙХӨӨ ХҮНИЙГ ХАЖУУДАА АВДАГ ЗАХИРАЛАНЦАРУУД ИХ МӨНГӨНИЙ СУРАГ СОНСООД ХУВИЙХАА ГАЗАР МЭТ ХУДАЛДАЖ ОРХИНО.ШИНЭ БАРИГДАЖ БАЙГАА ОРОН СУУЦ БОЛОН БУСАД ОВЬЕКТООС АВЧИХНА ЭНЭ НЬ ТЭР МУУ СУРАГГҮЙ ЗАХИРАЛД МААШ АШИГТАЙ НАСНЫХАА ХООЛЫГ ОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ.АРГАГҮЙШТ ДЭЭРЭЭ ШИЛДЭГ ХУЛГАЙЧУУД НЬ ӨМӨРТӨЛ ЦӨМӨРТӨЛ ЧААЖ БАЙХАД ЭД НАР ХОЦРОХГҮЙ Л ГЭЖ ҮЗЭЭД БАЙГАА НЬ НУУЦ БИШ.ЗА ДӨРВӨН НҮДТЭЭ ХУЛГАЙЛУУЛСАН ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ БҮХ ГАЗРЫГ НИЙТЭД ЗАРЛА БАРИМТТАЙ МЭДЭЭЛ ОЛНЫ ДЭМЖЛЭГЭ ЧАМД ХЭРЭГТЭЙ ДЭМЖИНЭЭ АЙХ ИЧИХ ЗҮЙЛГҮЙ АЛАЛЦАЯ МУУСАЙН ХУЛГАЙЧУУДТАЙ

Зочин
Зочин
11 сар 9, 2022 14:56

яг зөв ажиллаж байна

Зочин
Зочин
11 сар 9, 2022 15:53

Mash sn ajillaj bga shvv manai said

Зочин
Зочин
11 сар 9, 2022 15:54

Энэ сайд үиг л ажилдаг болмооор бна

Холбоотой мэдээ

Back to top button