Хэмнэлтийн хууль: Дарга нарын автомашиныг хурааж сум, багуудын эмнэлэг, төрийн байгууллагад шилжүүлнэ

Засгийн газар долоо хоногийн өмнө хуралдаад Засгийн газрын авто баазыг татан буулгаж, бүтэц үүргийн хувьд өөрчилж, шинэчлэхээр болсноо мэдэгдэгсэн билээ.
Тодруулбал, энэ оны 204 дүгээр тогтоолоор Засгийн газрын авто бааз, улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах, бүтцийг оновчтой болгох арга хэмжээг авах үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг үндсэн үйл ажиллагааг зохион байгуулж, Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөхөөр болсон юм.
Засгийн газрын автобааз өмнө нь: 164 тээврийн хэрэгсэлтэй, 210 орчим ажилтан албан хаагчтай, жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг байв.
Харин одоо: 100 автомашинтай, 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Тодруулбал, төрийн хэмнэлтийн хуулийн дагуу автомашины дуудлагын үйлчилгээ үзүүлэх буюу орон нутагт Засгийн газрын томилолтыг бүрэн хариуцаж ажиллах чиг үүрэгтэйгээр байгуулагдаж буй.
Ямар ямар албан тушаалтныг албан хэрэгцээндээ автомашин унахыг хориглосон эсэх
Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан албан хэрэгцээндээ автомашин хэрэглэхийг хориглосон. 2023 оны төсөвт автомашины зардлыг хэмнэж, автомашин унах зайлшгүй шаардлагатай албан тушаалтанд Улаанбаатар хот дахь төрийн авто баазаас болон хувийн хэвшлийн дуудлагын такси үйлчилгээг хэрэглэх боломжоор хангана. Жишээлбэл, яамны газрын дарга автомашин хэрэглэхдээ нэг сарын хугацаанд жолоочийн хөлс болон машины шатахуунд зориулж, хоёр сая орчим төгрөгийн зардал гаргадаг байж. Харин Хэмнэлтийн хууль хэрэгжсэнээр 100-200 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар дуудлагын үйлчилгээг албан хэрэгцээндээ хэрэглэхээр болжээ.
Дарга нарын албан хэрэгцээндээ унадад автомашинудыг хураан авснаар
Төсвөөс гарч буй автомашинд зориулсан урсгал зардлыг 90 орчим хувиар хэмнэх боломж бүрдсэн байна. Одоогийн байдлаар төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт нийт 250 автомашиныг хураан төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд нэмээд 250 автомашиныг төвлөрүүлэх юм байна. Нийт 509 машиныг хураана гэсэн үг.
Татан төвлөрүүлсэн автомашинуудаа хэрхэх вэ...
Хэмнэлтийн хуулийн дагуу эмнэлэг, онцгой, цагдаа, хил хамгаалах ерөнхий газар, гааль гэсэн газруудад тарааж өгнө. Харин төрийн байгууллагууд авч ашиглах боломжгүй буюу хэт их илэгдэж, хуучирсан автомашиныг дуудлага худалдаагаар худалдана. Нийт 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулсан бөгөөд үнэлгээ 370 сая төгрөгт хүрчээ. Үлдсэн автомашиныг орон нутгийн хэрэгцээнд буюу сум, багийн эмнэлгүүд болон төрийн байгууллагад шилжүүлнэ. Ингэхдээ УИХ-аар оруулж, баталсны үндсэн дээр шилжүүлэх аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шал худлаа жүжиг.
Зөв2 Худлаа нэг том машин дотор сууж, Жолоочоор ийш тийш нь зөөлгөсөн гарууд хийж бүтээсэнгүй юмгүй дүрдээ итгэсн баацканууд
Demjij baina. Huraagdsan ed horongoo heregtei baiguulagad ni zartsuulaarai
Хувьдаа цавчиваааа та нар хахаха
Ter tergvi awtobusaar ywah hemjeenii amidraltai humuus bus uchir oorsdoo uchraa olog
Buuuur mashi zow shvvv harin huraagdsan horongo ahiad ng hunii karmand orchihgvi bga
Төр засгийнхан унааг юүлж, шинийг авцгаах нь дээ. 10 иад жилийн өмнө бас иймэрхүү юм болж байсан, дараа нь шинийг авцгаасан. Харин хуучнийгаа хувьдаа авсан байх. Орон нутгийн төрийн байгууллага эмнэлэгт өгнө гэнэ үү. Тэд чинь зардлыг нь дийлэхгүй ш дээ.