Танд хэрэгтэй

"Принтерийг өөрт ойр байрлуулах нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй"

Техник технологи хөгжихийн хэрээр үйлдэл хөнгөвчлөгдөх нь давуу тал. Нөгөө талаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь ч бий. Үүний нэгэн жишээ болгож принтерийн хорны тухай мэдээллийг хүргэж байна.

Тодруулбал, принтерийг өөрт ойр байрлуулах, удаан хугацаанд ажиллуулах зэрэгт эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хорт хавдар үүсгэх эрсдэлийг бий болгодог аж.

Тухайлбал:

  • Хор дуусахаад сэгсэрч болохгүй. Игэснээр булаа эвдэхээс гадна маш их тоосонцор хор дэгдэнэ
  • Гэрийн нөхцөлд хор цэнэглэх нь тохиромжгүй
  • Принтер, болон хуурай хорыг нарны тусгалаас хол тавих
  • Гэрийн нөхцөлд болон ажлын бус өрөөнд принтер байрлуулах нь буруу, хэвлэх үйлдэл бүрт хор ялгарна.

Зөвлөх нь: Олон хуудас материал хэвлэх бол принтертэйгээ хэт ойртохгүй байх. Принтерээ хол тавих. Принтерийн хор нь хар тугалга. Тодруулбал, төмөр, хөнгөн цагаан, зэс, хром, марганец, мөнгө, никель зэрэг хүнд металь, стирол, бензол зэрэг дэгдэмхий элемент, нэгдлүүд агуулагддаг. Үүнээс үүдэн амьсгалын замын өвчлөлүүд, харшил, нүдний өвчин, хорт хавдрын эрсдэл бий болдог байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button