УЛС ТӨР

Чуулган: Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд 33 тэрбумыг суулгажээ

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.

Улмаар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Нэгдсэн чуулганы хуралдааны үеэр гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд улсаас шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх санхүүжилтийг улсын төсөвт тусгасан талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэв.

Тэрээр "Бид иргэдийнхээ саналыг тусгаж, шөнийн цахилгааны тарифын 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгаж чадсан" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button